
02-р сарын 05-ны үдээс хойш Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятадад төрийн айлчлал хийж буй Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардаритай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад Пакистан бол хамгийн сайн андууд, бүх цаг үеийн стратегийн түнш юм. Сүүлийн жилүүдэд хоёр тал улс төрийн хувьд бие биенээ тууштай дэмжиж, дээд зиндааны нягт харилцаагаа хадгалж, Хятад Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улс орнуудын харилцааны үлгэр жишээ болсон юм. Хятад улс Пакистантай тус тусын шинэчлэлийн замналдаа гар нийлэн урагшилж, шинэ эриний Хятад Пакистаны хувь заяаны нэн нягт хамтын цогцын бүтээн байгуулалтыг түргэтгэж, хоёр орны ард түмэнд нэн сайн ашиг тус хүртээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Пакистаны эдийн засгийн коридорыг хамтаар байгуулах, худалдаа, шинжлэх ухаан технологи, радио телевиз зэрэг салбар дахь хоёр талт хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
