Ван И юун түрүүнд Ши Жиньпин даргаас Ерөнхийлөгч Ашраф Ганид хүргэсэн дотно мэндчилгээг уламжлав. Ашраф Гани Ван И-гээр дамжуулан Ши Жиньпин дарга болон Хятадын бусад удирдагчдад хариу мэндчилгээ дэвшүүллээ.
Хоёр тал Хятад, Афганистаны харилцааны гаргасан урагштай ахицыг эергээр үнэлээд, хоёр орны харилцааны үндэс суурь бат бэх, хөгжлийн чиг хандлага зөв гэж үзсэн байна.
Ван И, Афганистаны Засгийн газрын "Зүүн Туркстаны исламын хөдөлгөөн" хэт даврагч террорист хүчинд цохилт өгөх хэлбэрэлтгүй байр суурийг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд Афганистан дотоодынхоо эв нэгдлийн үйл явцыг урагшлуулахыг дэмжиж, Хятад, Афганистаны хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэсэн.
Хятадын талаас Афганистаны сэргээн босголтыг дэмжин тусалж буй явдалд Ашраф Гани талархал илэрхийлж, Хятадын тал Афганистаны эв нэгдлийн үйл явцыг урагшлуулахад оруулсан эерэг хүчин зүтгэлийг сайшаав. Тэрбээр Афганистаны тал терроризмыг эрс эсэргүүцэх бөгөөд "Зүүн Туркстаны Исламын хөдөлгөөн" террорист хүчинд цохилт өгөхийг онцоллоо. Хятадын талтай "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд дэд бүтцийн түншлэл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн байна.
