solongonews
Шэньжөү-11 сансрын нисэх онгоцыг амжилттай хөөргөлөө
2016-10-17 10:04
Бээжингийн цагаар 10-р сарын 17-ны 7 цаг 49 минутад Тяньгүн 2-той холбогдох үүрэг гүйцэтгэх Шэньжөү-11 сансрын нисэх онгоц Жючуаний дагуул хөөргөх төвөөс хөөрч товлосон тойрог замдаа орсон ба сансрын хоёр нисгэгч сансрын аяллаа эхлүүллээ.

   Энэтхэгт БРИКС-ын орнуудын удирдагчдын VIII уулзалтад оролцож байгаа ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин даруй баярын цахилгаан ирүүлж баяр хүргэсэн байна.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв Хорооны  Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргын нарын газрын дарга Лю Юньшань нар Бээжинд нисэх онгоц хөөргөх байдлыг газар дээр нь танилцжээ.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа тэмдэглэхдээ, Шэньжөү-11 сансрын нисэх онгоцыг амжилттай хөөргөсөн тухай баяртай мэдээг сонслоо, судлан бүтээх ажилд оролцсон бүх эрдэмтэд болон сансрын нисгэгчид халуун баяр хүргэж, дотнын мэндчилгээ дэвшүүлж байна гэж хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ,  Тяньгүн-2 болон  Шэньжөү-11 нисгэгчтэй нислэгийн үүрэг нь манай орны сансрын нисэгч сансар огторгуйд дунд урт хугацаагаар амьдарч ажиллах болно. Мөн олон улсын шинжлэх ухаан техникийг тэргүүн хөгжил болон дээд шинэ техникийн хөгжлийн хөгжлийн хандлагыг тодорхойлсон сансрын шинжлэх ухаан болон хэрэглээний үүргийг гүйцэтгэх болно. Энэ нь манай орны нисгэгчтэй сансрын төслийн шинэ ахицыг бэлгэдэж байна гэж хэллээ.

    7 цаг 30 минутад  Шэньжөү-11 нисэгчтэй сансрын хөлгийг ачсан пуужин хөөрч сансрын хөлгийг товлосон тойрог замд нь оруулсан  байна.

7 цаг 49 минутадад нисгэгчтэй сансрын төслийн ерөнхий командлагч Жан Иөү Шя,  Шэньжөү-11 нисгэгчтэй сансрын хөлгийг хөөргөх ажил бүрэн дүүрэн амжилттай боллоо гэж мэдэгдсэн байна.

Төлөвлөгөө ёсоор, Шэньжөү-11 нисэгчтэй сансрын хөлөг тойрог замд байх хугацаандаа Тяньгүн-2 сансрын орон зайн лаборатортой  холболт хийж, сансрын 2 нисэгч Тяньгүн-2 сансрын орон зайн лабораторид орж шинжлэх ухааны туршилт, техникийн туршилт хийх болно.

Найруулагч: САРАА
Эх сурвалж : СRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл