solongonews
Ван Хүнин Мексикийн Төлөөлөгчдийн танхимын дарга Антонио Гутиеррезтэй уулзав
2025-05-21 10:18
Ван Хүнин Мексикийн Төлөөлөгчдийн танхимын дарга Антонио Гутиеррезтэй уулзав

Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 5-р сарын 20-ны өдөр Бээжин хотноо Мексикийн Төлөөлөгчдийн танхимын дарга Антонио Гутиеррезтэй уулзав.

Ван Хүнин хэлэхдээ, 2024 оны 11-р сард Ши Жиньпин дарга "Их 20"-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Шеинбаумтай уулзаж, Хятад Мексикийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг заажээ. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Мексикийн талтай идэвхтэй хэрэгжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, иргэдийн солилцоог бэхжүүлж, олон талт үзлийг хамтаар хамгаалж, Хятад Мексикийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна гэв. Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэв.

Антонио Гутиеррез хэлэхдээ, Мексик, Хятад хоёр орон алс хол ч хоёр ард түмэн гүн зузаан найрамдалтай юм. Мексикийн тал Хятад улсын агуу амжилтад баяр хүргэж, сайшааж, Хятад улстай худалдаа, шинжлэх ухаан технологи, боловсрол, боловсон хүчний бэлтгэл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзлийг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл