Он жил орчиж, орчлон ертөнц хувирмoй. Нэг жил яаралтай, шаргуу ажиллаад бид удахгүй шинэ онд орох боллоо. Хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтах баярт мөчид бид Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газрын өмнөөс Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн, Өвөр Монголд суугаа цэрэг армийн дарга байлдагч, зэвсэгт цагдаагийн дарга байлдагч болон дотоодыг хамгаалах цагдаа, бүх ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо болон нам бүлгийн бус хүмүүс, тэтгэвэрт гарсан ахмадууд, Өвөр Монголын хөгжлийг дэмжсэн улсын дотоод гадаадын бүх хүмүүст шинэ оны ерөөл дэвшүүлж байна!
Сайн амьдралыг эдлэхэд хялбар зам байдаггүй, хичээн зүтгэх л хэрэгтэй юм. 2016 онд бид хүч хөлсөө урсган хичээн зүтгэсний хариуд элбэг хураалт олов. Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн Ши Жиньпин даргаар гол болгосон ХКН-ын төв хорооны чанга удирдлага дор “Тавыг нэг цогц болгох” ерөнхий төлөвлөлтийг идэвхтэй ахиулж дөрвөн бүх талын стратегийн төлөвлөлтийг зохистой ахиулж, шинэ хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлж, хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гуйвшгүй ахиулж, бүх талын ажилд шинэ ахиц шинэ үр дүн олжээ. Өвөр Монголын аж ахуй нь тогтуун байдлаар ахиж, тогтуун байдлаар сайжирч, нэмэгдлийн хурдцаар Хятад улсын дундаж түвшнийг давж, орон нутгийн ДНБ-ний хэмжээ 1.9 их наяд юанийг давж, олон нийтийн төсвийн орлого 200 тэрбум юанийг давж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх суурь илүү бат бэх болов. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулиар орноо засах, намыг чанга засах ажлыг гүнзгий ахиулж, үндэстнүүд нягтрал, нийгмийн тогтуун байдал, хил хязгаар амар тайван байдал тасралтгүй бэхжин хөгжиж, “Арван гуравдугаар таван жил”-ийн сайн сайхан эхлэлийг биелүүлжээ.
2016 онд бид Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн X хурлыг амжилттай хуралдуулж, Өвөр Монголын хойшдын таван жилийн хөгжлийн аугаа их зураг төлөвлөгөөг зураглаж, “Гурван хорио шугам”-ыг сахих, “Таван тал”-ыг зохицуулан ахиулах, “долоон тор”-ыг нэгдүүлэн ахиулахыг түргэтгэх зэрэг чухал их хөгжлийн стратегийн төлөвлөгөө нь Өвөр Монголын илүү сайн, илүү түргэн хөгжлийг ахиулахад зорилго чиглэлийг зааж өгчээ.
2016 онд бид эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд санаачилгаараа зохицож, чухал том төслийн бүтээн байгуулалтыг ахиулах, Хөххот, Бугат, Ордосын хамтын хөгжлийг ахиулах, зүүн орны аймаг хотын хөгжлийг түргэтгэх, бүх бүс нутгийн аялал жуулчлалын хөгжлийг ахиулах, Хорингэрийн улсын зэргийн шинэ дүүргийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх зэрэг маш олон чухал их төлөвлөгөөг тогтоож, хэлбэрээ өөрчлөн хөгжүүлэхэд мөн чанартай алхам алхлаа.
2016 онд бид өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлж, чухал хүрээний зангилаа гогцооны өөрчлөлтийг өргөжүүлэн гүнзгийрэх тийш ахиулж, "Tом дата"-ийн аж үйлдвэрийг танилцуулах, улсын яам зөвлөлтэй золгуулах, Гуан Дүн, Хонконг, Макаод очиж хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон чухал их үйл ажиллагааг өрнүүлж, хөгжлийн дотоод хөдөлгөх хүчийг улам илүү чангаруулан түргэтгэж, Өвөр Монголын “Найзын хүрээ” улмаас улам өргөн болов.
Энэ нэг жилд бид ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл баримтлалыг баримтлан, оновчтой ядуурлыг бууруулах үндсэн арга бодлогыг гүнзгий хэрэгжүүлж, сурган хүмүүжил шинжлэх ухаан мэргэжил, эм эмнэлэг эрүүл мэнд, соёл спорт зэрэг нийгмийн үйлсийг түргэн хөгжүүлж, ажил олгон орлогыг нэмэгдүүлэх ажлыг ахиулж, нийгмийн даатгалын тогтолцоог төгөлдөржүүлж, 200 мянган ядуу хүндрэлтэй малчин тариачныг тогтуун байдлаар ядуурлаас салгаж, үндэстнүүдийн олон түмэнд илүү их ашиг хүртээв.
Энэ нэг жилд бид бүх талаар намыг чанга засахыг үргэлжлүүлэн ахиулж, намын XVIII хугацааны төв хорооны VI бүгд хурлын үзэл санааг нарийн хянамгай суралцан хэрэгжүүлж, “Хоёрыг суралцаж нэгийг тэнцүүлэх” сургалт хүмүүжлийг идэвхтэй өрнүүлж, “Дөрвөн суртал”-ыг цэгцлэн засахыг зогсолгүй гүнзгийрүүлж, намын хэв журам, цэвэр засгийн бүтээн байгуулалт болон авилгын эсрэг тэмцэхийг гүнзгий ахиулж, хэв журамтай төв сайн улс төрийн орчинг бий болгожээ.
Эдгээр үр дүнд ХКН-ын төв хороо, Хятадын Төрийн Зөвлөлийн дотно халамж уусаж, нийгмийн бүх талынхны бүх хүчний дэмжлэг шингэж, Өвөр Монголын үндэстнүүдийн шаргуу хатуужилтай тэмцсэн хүч хөлс нэвчиж байна. Яриангүй, манай бүх шатны дарга удирдлагууд мөн “бүх хүч”-ээ шавхсан юм. Бид чин сэтгэлээсээ агуу их намаа сайшааж, агуу их улсаа сайшааж, дотно хүндтэй тал нутгийн үрсээ сайшаана.
2017 онд манай намаас XIX удааны бүх улсын төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойгоо угтахад бэлэн байна. Энэ нь Өвөр Монголын түргэн хөгжих чухал том алтан боломж ба ид хүчтэй дорнын салхи болно. Бид намын төв хороо, Хятадын Төрийн Зөвлөлийн шийдвэрт бодлого төлөвлөлтийг бүх талаар хэрэгжүүлж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын төлөөлөгчдийн X хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, тогтуун байдлаар урагштай ахих ажлын ерөнхий хөг аясыг баримтлан эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдалд санаачилгатай зохицож, шинэ хөгжлийн үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлэн, хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол шугам болгон хөгжил, экологи болон ардын амьдрал гурван хорио шугамыг эрс сахиж, хэлбэрийг өөрчлөн зэрэг дэвшүүлэхийг түргэн ахиулж, “Таван тал”-ыг зохицуулан ахиулж, өөрчлөлт нээлтийг бүх талаар ахиулан хууль ёсоор орноо засахыг гүнзгий ахиулж, нам нь намаа хариуцахыг чанга ахиул, ахуйн эрүүл тогтуун хөгжлийг хичээн ахиулж, нийгмийн эв зохицлыг хамгаалан шилдэг үр дүнгээр Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, намын XIX их хурал амжилттай хуралдуулна.
Хамтдаа сэлүүр барьж аяны онгоцыг урагшлуулна. Бүх шатны Намын хороо, Засгийн газар үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, дарга удирдлагууд, олон түмэн хүч чадлаа шавхдаг л юм бол Өвөр Монголын хөгжлийн онгоц баттай хол аялах нь лавтай юм. Бид Ши Жиньпин даргаар гол болгосон намын төв хорооны эргэн тойронд нягтран бүлгэмдэж, сахин бараалж, харилцан туслалцаж, нягтран тэмцэж цуцалтгүй урагшилж, чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт шатны шинэ байдлыг тасралтгүй бүтээж, Хятад улсын умардын энэхүү үзэсгэлэнт орноо илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулахаар хичээе.
Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн гэр хотлоороо баяр баясгалантай, амар амгалан, зол жаргалтай байхыг чин сэтгэлээсээ хүсэе!
