solongonews
Ши Жиньпин Өмнөд Америкийн гурван орноор айлчилна
2016-11-09 21:49
Перугийн нийслэл Лимад зохион байгуулагдах APEC хуралд оролцоно.

        Хятадын ГХЯ-наас энэ сарын 9-ний өдөр мэдээлснээр, Эквадорын Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Рафаэл Корреа, Бүгд Найрамдах Перу улсын Ерөнхийлөгч Алан Гарсиа, Чилийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Мишель Бачелетийн урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 17-23-ны өдрүүдэд энэхүү гурван улсаар албан ёсны айлчлал хийх гэж байна.

Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Перу улсын Ерөнхийлөгч Алан Гарсианы урилгаар дарга Ши Жиньпин 11 дүгээр  сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд Перугийн нийслэл Лимад зохион байгуулагдах APEC хуралд оролцох болно.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл