
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин сүүлийн өдрүүдэд Шаньсид ажиллах үеэр цохон тэмдэглэхдээ: Төв бүс нутгийн түргэн өсөлт хөгжлийг дэмжиж, Хатан голын сав газрын экологийн хамгаалалт болон чансаатай бүтээн байгуулалтыг ахиулах тухай ХКН-ын төв хорооны стратегийн төлөвлөлтийг Шаньси муж, тууштай хэрэгжүүлж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх ажлын ерөнхий зарчмыг баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, үнэн зөв хэрэгжүүлж, хөгжил болон аюулгүй байдлыг зохицуулж, нөөцөд суурилсан эдийн засгийн өөрчлөлт, хөгжлийг ахиулах шинэ алхмуудыг хийж, Шаньси муж Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах шинэ хуудсыг бичиглэхээр хичээн зүтгэх ёстой гэсэн байна.


Ши Жиньпин дарга:
- Нөөцөд суурилсан эдийн засгийн өөрчлөлтийн үндэсний иж бүрэн өөрчлөлтийн туршилтын бүсийг байгуулах нь ХКН-ын төв хорооноос Шаньсид өгсөн стратегийн үүрэг юм. Үзэл бодлоо улам нэгтгэж, шийдэмгий байдлаа хэвээр хадгалан, өөрчлөлт, хөгжлийг тууштай, эмх цэгцтэй дэмжих ёстой. Эрчим хүчний өөрчлөлт, аж үйлдвэрийн шинэчлэл болон дунд зэргийн төрөлжсөн хөгжилд анхаарлаа хандуулах ёстой. Улс орноо цахилгаан, нүүрс зэрэг эрчим хүчээр хангах үүрэг хариуцлагаа биелүүлсэн урьдал нөхцөл дор нүүрсний үйлдвэрлэлийг хямд бүтээгдэхүүнээс дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн тийш хөгжүүлж, нүүрсний бүтээгдэхүүнийг анхдагч түлшнээс өндөр үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх ёстой. Үүний зэрэгцээ эх орондоо эрчим хүч, түүхий эдийн чухал баазыг өндөр түвшинд бий болгохыг чухалчилж, шинэ эрчим хүчний системийг бий болгохын тулд салхины эрчим хүч, нарны зайн эрчим хүч үйлдвэрлэх, устөрөгчийн эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхийг дэмжих ёстой. Уламжлалт аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг тууштай дэмжиж, шинэ чанарын үйлдэрлэлийн хүчийг хөгжүүлэхэд анхаарч, шинээр гарч ирж буй үйлдвэрүүд болон ирээдүйн аж үйлдвэрүүдийг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан бий болгож, Шаньсигийн онцлогийг тусгасан, харьцангуй давуу талтай орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог аажмаар бүрдүүлэх хэрэгтэй. Хөгжлийн олон талт нөхцөлийг сайн ашиглаж, бизнесийн орчныг оновчтой болгож, аж ахуйн нэгжүүдийн эрч хүчийг идэвхжүүлж, нөөцийн давуу талыг хөгжлийн давуу тал болгон нэн сайнаар хувиргах ёстой гэж хэллээ.
