solongonews
Ши Жиньпин: Агуу их урт замын аян дайны үзэл санааг бадруулна
2016-09-26 11:32
Ши Жиньпин: Агуу их урт замын аян дайны үзэл санааг бадруулна.

        Хятад улсын ажилчин тариачны улаан цэргийн урт замын аян дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан дарга Ши Жиньпин 23-ны өдөр Хятад улсын ард түмний хувьсгалын цэргийн явдлын музейд хүрч, “Баатарлаг тууль балрахгүй хөшөө-Хятад улсын ажилчин тариачны улаан цэргийн урт замын аян дайны ялалтын 80 жилийн ойг дурсан тэмдэглэх гол сэдэвт үзэсгэлэн”-тэй танилцав.

        Тэрээр: - 80 жилийн өмнө Хятад улсын коммунист намын удирдсан Хятад улсын ажилчин тариачны улаан арми тоолшгүй олон бэрхшээлийг даван туулж, дэлхийд алдаршсан 25 мянган газрын урт замын аян дайныг амжилттай хийсэн. Энэхүү агуу их үйл нь Хятад улсын хувьсгал ба Хятадын үндэстний түүх сударт өнө үүрд тэмдэглэгдэх болно. Улаан цэргийн урт замын аян дайны ялалт нь хувьсгалын хүсэл мөрөөдлийн  агуу их үзэл санааны хүчийг бүрэн харуулсан. Одоо цаг үе өөрчлөгдөн нөхцөл байдал хувирлаа. Гэсэн ч ХКН-ын хөөцөлдөж тэмцэж байгаа хүсэл мөрөөдөл, ажил үйлсийн чиглэл хувираагүй. Бид улаан цэргийн аугаа гавьяа зүтгэлийг бат цээжилж, агуу их урт замын аян дайны үзэл санааг бадруулж, Хятад улсын мөрөөдлийг биелүүлэх шинэ урт замын аян дайнд үргэлжлэн түмэн олноороо сэтгэл нэгдэж, шаргуу хатуужилтай тэмцэж урагшлах хэрэгтэй гэж зааварласан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл