Хятад улс·Өвөр Монголын тал нутгийн XIII соёлын наaдмын шилдэг жүжгийн үзүүлбэр болох “Амраг модон” дуулалт жүжгийг Хөххотод анх удаа тоглосон байна. ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Ухуулах хэлтсийн дарга Улаан, ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Өвөр Монголын Цэргийн тойргийн комиссар Ян Жүньшин тоглолтыг сонирхлоо.





Тус жүжгийг Өвөр Монголын нэгэн харуулын газарт үүссэн үнэн бодит түүхээс сэдэвлэн зохиожээ. Энэхүү харуулын газрын хажууд ургасан заарт модыг цэрэг эрийн гэргий тарьж ургуулжээ. 30 жилийн өмнө сумын дарга байсан эр нөхөр нь цэрэг ангиа дагуулан эргүүл хийж явахдаа уулын үертэй таарч дайчин нөхөд болон малчныг аврахын төлөө үерт автан сураггүй болжээ. Ийнхүү гэргий харуулын газрын хажууд энэ амраг модыг суулгажээ. 26 жилийн дараа цэрэг эрийн гэргий өвчинд нэрвэгдэж, нас барсны дараа үнсийг нь Халх голд чандарлаж, эр нөхөртэйгөө хамт хил хязгаараа батлан сахин мөнх нойрсжээ.
2014 оны 1 дүгээр сард дарга Ши Жиньпин хилийн хамгаалалтын салбар ангийг үед, энэхүү модны сэтгэл догдлуулсан түүхийг сонсож, тухайн түүхэнд гарах хүний дүр төрхийг одоо ч гэсэн нутгийн малчид санан мөрөөдөж байгааг мэджээ.
Тоглолтын тухайн талбайд үзэгчид сэтгэл догдлуулсан түүхийг уяран догдолж нижгэнэтэл алга ташиж байлаа. “Амраг модон” дуулалт жүжгийн ерөнхий найруулагчаар Хэ Яаньминь ажиллаж, тус жүжгийн материал сонгох болон жүжгийн зохилын талаар их хүч зарцуулж, дуулалт жүжгийн хэлбэрээр гол дүрийн оюун сэтгэлийг харуулыг зорсон байна. Энэхүү дуулалт жүжгийг Өвөр Монголын цэргийн тойргийн Улс төрийн хэлтсийн уран сайхны чуулга байгуулагдсан 60 жилийн ойд зориулжээ.
