solongonews
”Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил” олон улсын дээд уулзалтын хэвлэлийн бага хурал
2017-04-19 11:18
”Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил” олон улсын дээд уулзалтын хэвлэлийн бага хурал энэ сарын 18-ны өдөр Бээжин хотноо боллоо

     Хятадын ГХЯ-наас хэвлэлийн бага хурал хийж, ГХ-ын сайд Ван И, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Ван Шяотао нар "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын дээд уулзалтын цуврал арга хэмжээг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Ван И:

- "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын дээд уулзалт 5-р сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдож, Ши Жиньпин дарга нээлтийн арга хэмжээнд оролцох бөгөөд төр засгийн удирдагчдын дугуй ширээний уулзалтыг хөтлөх юм байна.

Өнөөгийн байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зэрэг нийт 28 орны тэргүүн буюу төр засгийн удирдагчид дээд уулзалтад оролцохоо мэдэгдээд байна гэж хэллээ.

Ван И:

- Энэ удаагийн дээд уулзалт нь Ши Жиньпин даргын 2013 онд "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" нэртэй хамтын ажиллагааны чухал санааг санаачилснаас хойш Хятадын талаас зохион байгуулж буй хамгийн дээд зиндааны олон улсын хурал бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг анхааран дэмжиж байна. Дээд уулзалт нь "Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил"-г бий болгож, хамтдаа хөгжье" гэсэн агуулгын хүрээнд явагдах юм. Нээлтийн арга хэмжээ, төр засгийн удирдагч нарын дугуй ширээний уулзалт, дээд зиндааны уулзалт зэрэг гурван үе шаттайгаар явагдах болно. Нээлтийн арга хэмжээ 14-ний үдээс өмнө болж, дараа нь дээд зиндааны уулзалт, 15-ны өдөр бүтэн өдрийн турш төр засгийн удирдагч нарын дугуй ширээний уулзалт болно гэж мэдэгдсэн байна.

 

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл