ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 1 дүгээр сарын 20-нд хуралдаж, “БХАТИХ, Төрийн зөвлөл, УТЗЗ-ийн БХХ, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын намын удирдах хэсгийн тайлан болон Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын ажлын тайланг Төв хорооны улс төрийн товчооны Байнгын хороо сонсож судалгаа хийсэн тухай ерөнхий тайлан", “Хатан голын сав газрын экологийн хамгаалалт болон чансаатай хөгжлийг бүх талаар ахиулах тухай санал санаачилга”-ыг хянан хэлэлцэв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
Хурлаар, БХАТИХ, Төрийн зөвлөл, УТЗЗ-ын БХХ, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын намын удирдах хэсэг болон Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын 2024 оны ажлыг гүйцэд үнэлэж, 2025 оны ажлын байршуулалтыг нь зөвшөөрсөн байна.
Шинэ нэг жилд уг 5 байгууллагын намын удирдах хэсэг нь Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар жолоодлого болгож, намын төв хорооны төвлөрсөн нэгдэлтэй удирдлагын хамгийн дээд улс төрийн зарчмыг баримталж, үзэл санаагаа нэгтэгж, чиг шугамаа нэгтгэж, тушаалыг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. улс төрийн ажлийн үр дүнгийн тухай зөв ойлголтыг бий болгож, ажлийг гүйцэтгэлд анхаарч, идэвхтэй санаачилгатай ажиллах хэрэгтэй. Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газар улс төрийн эрх үүргээ ухумсарлаж, улс төрийн чадвараа эрчимжүүлж, гол ажлуудын хэрэгжилтэд сайтар анхаарч, өөрийн бүтээн байгуулалтаа чангатгаж, намын төв хорооноос даалгасан төрөл бүрийн үүрэг тушаалыг сайтар биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Хурлаар, Хатан голын сав газрын экологийг хамгаалах тухай хуулийг цогцоор нь хэрэгжүүлж, байгалийн жам хуулийг хүндэтгэн, ус, хүн ам, үр тариа, эрчим хүчний харилцааг зөв зохицуулахад анхаарч, хөгжлийн арга хэлбэрээ ногоон хөгжлийн загварт бүх талаар шилжүүлэх хэрэгтэй гэжээ.
Хатан голын сав газрын экологийн хамгаалалтын уялдаа холбоотой төлөв байдлыг үргэлжлүүлэн сайжруулж, дээд урсгалын усны эх үүсвэрийг хамгаалах чадавхийг системтэй сайжруулж, дунд урсгалын ус хөрсний хамгаалалтыг нэмэгдүүлж, доод урсгалын намгархаг газрын хамгаалалт болон экологийн засаглалыг урагш ахиулах хэрэгтэй гэж хурлаас онцолсон байна.
