solongonews
Ши Жиньпин Зэвсэгт хүчинд үерийн гамшгаас сэргийлэх заавар өглөө
2016-07-06 21:48
Ши Жиньпин Зэвсэгт хүчинд үерийн гамшгаас сэргийлэх заавар өглөө.

        Орон нутгуудын үерээс сэргийлж хамгаалах ажлыг дэмжиж ажиллах тухай чухал зааврыг ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Ардын чөлөөлөх Арми болон Зэвсэгт цагдаагийн армид өгчээ.

        Тэрээр: Саяхан олон нутгаар үер усны ноцтой гамшиг үүсээд байгаа хүнд нөхцөл байдалд, АЧА, ЗЦА маш чухал үүрэг гүйцэтгэж, шаргуу ажилласан. Цэргийн төв зөвлөл намын төв хорооны шийдвэр бодлого, ажлын байршуулалтыг тууштай хэрэгжүүлж, үер усны гамшгийн байдлын дагуу АЧА, ЗЦА-ийг цаг алдалгүй гамшгийн бүсэд томилж, армийн уламжлалаа биелүүлж, чухал үүрэг гүйцэтгэн, иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулж, тэдний хэвийн үйлдвэрлэл амьдралыг сэргээхийн тулд зүтгэж ажиллах хэрэгтэй гэжээ.

        Хятадын Цэргийн төв зөвлөл Ши Жиньпин даргын зааврыг практикт хэрэгжүүлэхийн тулд цэрэг армид шуурхай байршуулалт хийсэн байна. Өдгөө АЧА, ЗЦА-ын офицер дайчид гамшигтай тэмцэх тэргүүн фронтод гавшгайлан ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл халаа армийн хүчнүүд ч бэлтгэлээ бүрэн хангаад байгаа юм байна.

 

  

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл