solongonews
Ши Жиньпин Гүйжөү мужийн Жаошин суурингийн Дүн үндэстний тосгонд ажиллав
2025-03-19 10:04
Ши Жиньпин Гүйжөү мужийн Жаошин суурингийн Дүн үндэстний тосгонд ажиллав

 

 

ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 3-р сарын 17-ны үдээс хойш Гүйжөү мужийн Липин шяний Жаошин суурингийн Дүн үндэстний тосгонд ажиллав. Тосгоны Шиньтуань хэмээх асарт, Ши Жиньпин тосгоны боловсон хүчин болон тосгоны иргэдийн төлөөлөгчдийн хамт галын зуух тойрон сууж, хөдөө тосгоныг бүх талаар сэргээн хөгжүүлж буй талаар ярилцав. Олноороо уралдан хуучилж, сүүлийн жилүүдэд тосгонд бий болсон өөрчлөлт хөгжил, аз жаргалтай амьдралын тухай ерөнхий нарийн бичгийн даргад мэдүүлэв. Ши Жиньпин баярлан хэлэхдээ, та нарын ярьсан зүйл, та нарын гүн сэтгэгдлээс тосгоны эдгээр жилүүдийн хөгжил цэцэглэлтийг олж мэдэрлээ. Өнөө үед аялал жуулчлал бол том үйлдвэрлэл бөгөөд хөдөө тосгоны аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа тул үндэстний бүс нутаг өөрсдийн өвөрмөц соёлыг хадгалж, соёл, аялал жуулчлалын уялдаатай байдлын дунд түүний онцлог гайхамшгийг илүү онцлон харуулах ёстой. Та нарын аж амьдрал улмаас улам өөдлөн сайжирч хүсч байна гэв !

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл