solongonews
Ши Жиньпин Брунейн султан Хассанал Болкиахтай хэлэлцээ хийлээ
2025-02-06 17:52
Ши Жиньпин Брунейн султан Хассанал Болкиахтай хэлэлцээ хийлээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2-р сарын 6-нд Бээжингийн Ардын Их Хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Брунейн султан Хассанал Болкиахтай хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Бруней хоёр орон урт удаан уламжлалт найрамдлын  түүхтэй. Хятад, Бруней хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилийн хугацаанд улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, хөгжлийн стратегиа уялдуулан, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, баялаг үр дүнд хүрч, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт сайн сайхан хамтран ажиллаж, хоёр тал том жижиг гүрэн эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтран ажилласан үлгэр жишээ болж, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Хятад Брунейн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулах нь цаг эриний хөгжлийн урсгал, хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж, хоёр орны харилцааны цоо шинэ хуудсыг нээсэн байна. Цаашид хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаа, стратегийн зохицуулалтаа гүнзгийрүүлж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, итгэлцлээ бэхжүүлсэн тэнгис далайгаар залгалдсан сайн хөрш, харилцан итгэлцсэн сайн найз, хамтаар хөгжсөн сайн түнш байх болно гэдгийг онцлов.

Ши Жиньпин онцолходоо, Хятад улс Брунейтай гар гараа холбож, үндэсний хөгжлийн замналаар хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхөд бэлэн байна. Хоёр тал "Бүс ба зам" санаачилгын хамтаар бүтээн байгуулах, Брунейн "Алсын хараа 2035" стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, Гуанши-Брунейн эдийн засгийн коридор болон Хэнгэй нефть химийн компани зэрэг хоёр том төслийг ахиулж, Хятад- АСЕАН-ын зүүн хэсгийн хөгжлийн бүс, "Эх газар-далайн шинэ коридор" хоёр бүсийг байгуулана. Хятадын компаниуд  Брунейд хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, Брунейн дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчнийг хөгжүүлэх, Брунейн эдийн засгаа төрөлжүүлэхэд нь туслахад бэлэн байна. Хоёр орны эрлийзжүүлсэн тутаргын  судалгааны чиглэлээр хамтран ажиллахыг Хятад улс дэмжиж, Бруней Хятадын олон улсын импортын үзэсгэлэн, Хятад-АСЕАН-ын үзэсгэлэн зэрэг платформыг сайтар ашиглаж, Хятадад хөдөө аж ахуйн чанар сайтай бүтээгдэхүүн, загасны бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэхийг сайшааж байна. Хоёр тал  хүмүүлэгийн солилцооны сайхан уламжлалыг бадруулж, боловсрол, соёл, аялал жуулчлал, орон нутаг, спортын салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, нийгэм нийтэд хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг хамтдаа ахиулж, олон улсын эрх тэгш, шударга ёсыг хамгаалж, олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Хассанал султан Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд могой жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Хассанал хэлэхдээ, Ши Жиньпин даргын удирдлага дор Хятад улс эдийн засгийн тогтвортой, хурдацтай өсөлтөө хадгалж, олон зуун сая хүнийг ядуурлаас гаргасан нь гайхалтай амжилт билээ гэжээ. Тэрээр Хятад улс дэлхийн гурван том санаачилгыг дэвшүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд чухал үүрэг гүйцэтгэж, хариуцлагатай том гүрний үүрэг хариуцлагаа харуулж байгаа юм. Бруней, Хятад хоёр бие биенээ үргэлж хүндэлж, харилцан итгэж,  Бруней, Хятад хоёр орны харилцаа үргэлжлэн хөгжиж, Бруней, Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулахад гар нийлэн ажиллаж байна. Бруней улсын эдийн засгийн олон талт стратегийг дэмжиж, хоёр орны хамтын ажиллагаа Брунейн ард түмэнд үр шимээ өгч буйд талархаж байгаагаа илэрхийлээд, мөн Бруней улс нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятад улстай стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа бэхжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхийг хүсэж байна. гэжээ.

Хоёр тал "БНХАУ, Бруней Даруссалам хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, Хятад, Бруней хоёр орны хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах тухай хамтарсан мэдэгдэл" нийтэлжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, эдийн засаг худалдаа, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл