solongonews
“Бүс ба Зам” хуулийн үйлчилгээний олон улсын форумын нээлт болов
2025-04-01 10:37
“Бүс ба Зам” хуулийн үйлчилгээний олон улсын форумын нээлт болов

“Бүс ба Зам” хуулийн үйлчилгээний олон улсын форумын нээлт 3-р сарын 30-ны өдөр Фүжянь мужийн Шямэнь хотод  болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Улс төр, хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга Чэнь Вэньчин нээлтийн ёслолд оролцож үг хэлэв.

Чэнь Вэньчин хэлэхдээ, Ши Жиньпин дарга "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсэн, тэр нь бүх улс орон, дэлхий дахинд ашигтай "аз жаргалд хүрэх зам"-ыг нээх явдал юм. 150 гаруй улс орныг эгнээндээ багтаасан өргөн хүрээний платформ болох “Бүс ба Зам” санаачилгад хууль дээдлэх нь улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал хэсэг төдийгүй хамтын хөгжлийн бат бөх баталгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс олон улсын хууль сахиулах, шүүхийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, шүүхийн хамтын ажиллагааг багтаасан олон улсын холбогдох конвенцид идэвхтэй нэгдэн орж, Хятад болон гадаадын хууль зүйн байгууллагуудын хамтын ажиллагааны механизмыг шинэчилж, олон улсын арилжааны шүүхүүдийг байгуулж, олон улсын арилжааны арбитрын төвүүдийг байгуулах туршилтын төслүүдийг хэрэгжүүлж, хууль дээдлэх ёс нь  “Бүс ба Зам” -ын чансаатай хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлж, баталгаа гаргаж байна гэв.

Чэнь Вэньчин мөн хэлэхдээ, Талуудтай хамтран дүрэм журмыг хэлэлцэж, хууль тогтоомж, бодлого, стандарт, дүрэм хоорондын уялдаа холбоог идэвхтэй бэхжүүлхэд Хятад улс бэлэн байна. Өмгөөлөгч, арбитр, арилжааны зохицуулах зуучлал зэрэг хуулийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, идэвхтэй хамтран ажиллаж, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа, шүүхийн туслалцаа, хууль зүйн албаны зохицуулалт, хил дамнасан маргаан шийдвэрлэх, хууль зүйн ажлын ур чадварын сургалтад хамруулах зэрэг солилцоо, хамтын ажиллагааны механизмыг хамтран байгуулна. Хамтран бүтээн байгуулалтын платформ, бүх сүлжээгээр хууль эрх зүйн үйлчилгээний нөөцийг цуглуулж, хамтран бүтээн байгуулж буй орнуудад олон талт хамтын ажиллагаа явуулах өргөн боломж хангаж, "Бүс ба зам" санаачилгыг  хамтарсан чансаатай бүтээн байгуулахад хууль  эрх зүйн баталгааг хангаж, "Бүс ба зам"-ыг улам цэцэглэн хөгжүүлж, өргөн хүрээтэй болгоно гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл