solongonews
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол ба арга хэмжээ маргааш болно
2025-09-02 20:53
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол ба арга хэмжээ маргааш болно

Есдүгээр сарын 03-ны өдөр бол Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн өдөр юм. Тухайн өдрийн өглөөний 09:00 цагт Бээжингийн Тянь Аньмэний талбайд хүндэтгэлийн хурал ёслол болно. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьж, цэргийн парадын үйл ажиллагаатай танилцах болно. Мөн өдрийн 20:00 цагт  Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Шударга ёс ялна” гала арга хэмжээ Бээжин хотын Ардын их хурлын ордонд болно. Ши Жиньпин дарга тэргүүтэй удирдлагууд оролцоно.

Хятадын төв радио телевиз шууд дамжуулж, Синьхуанет нийтлэл болон зураг цацах болно. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл