Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 8-ны орой Бээжин хотноо БРИКС-ийн орнуудын удирдагчдын онлайн дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Өнөөдөр БРИКС-ийн орнуудын удирдагчид онлайн дээд хэмжээний уулзалт хийж, олон улсын өнөөгийн нөхцөл байдал, харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож байна. Энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Эдүгээ дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй өөрчлөлтийг туулж, дээрэнгүй үзэл, ганц талт үзэл, ивээх үзэл газар авсаар байна. Зарим улс орон худалдааны болон тарифын дайныг эхлүүлж, дэлхийн эдийн засагт ноцтой нөлөөлж, олон улсын худалдааны дэг журмыг алдагдуулж байна. Энэ эгзэгтэй үед БРИКС-ийн орнууд нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны БРИКС-ийн үзэл санааг дэмжиж, олон талт үзэл, олон талт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-г ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулах ёстой юм. Энд гурван зүйлийг санал болгож байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ,- Нэгд, олон талт үзлийг баримталж, олон улсын шударга ёсыг хамгаалах ёстой. Олон талт үзэл бол ард түмний хүсэл эрмэлзэл, цаг үеийн ерөнхий чиг хандлага, дэлхийн энх тайван, хөгжлийн чухал тулгуур гэдгийг түүх нотолж байна.
Хоёрт, нээлттэй байж, хамтдаа ялалт байгуулж, олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамгаалах ёстой. Эдийн засгийн даяаршил бол хориглошгүй түүхэн хандлага юм. Улс орны хөгжил нээлттэй, хамтын ажиллагаатай олон улсын орчноос салгаж болохгүй. Хэн ч өөрийгөө тусгаарлах ёсгүй юм.
Гуравт, эв нэгдэл, хамтын ажиллагааг дэмжин, хамтын хөгжлийн эрч хүчнийг бий болгох ёстой. Бид өөрсдийн асуудлаа сайн шийдэж байж гаднын сорилтод илүү сайн хариу үйлдэл үзүүлж чадна. БРИКС-ийн орнууд дэлхийн хүн амын бараг тал хувь, нийт эдийн засгийн 30 орчим хувь, нийт худалдааны хэмжээний тавны нэгийг бүрдүүлж байна. БРИКС-ийн хамтын ажиллагаа нягтрах тусмаа гаднын эрсдэл, сорилтод хүчтэй хариу тусгал гаргаж, илүү итгэлтэй, илүү олон шийдэлтэй, илүү үр дүнтэй байж чадна гэжээ.

Уулзалтад оролцож буй удирдагчид одоогийн байдлаар ганц талт үзэл, дээрэлхэх байдал олон улсын дэг журамд сөргөөр нөлөөлж, олон улсын эрх зүй, олон улсын дүрэм журамд заналхийлж, худалдаа нь бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох хэрэгсэл болж, дэлхийн энх тайван, хөгжилд ноцтой нөлөөлж байна. БРИКС-ийн орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хямрал, сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, олон талт үзлийг хамтаар дэмжин, чөлөөт, нээлттэй олон улсын худалдааны тогтолцоог хадгалж, дэлхийн өмнөд нутгийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн засаглалын санаачилга нь дэлхийн засаглалыг сайжруулах чиглэл, замыг зааж өгсөн гэж үзэж байна.
