solongonews
“Хоёр чуулган”-аас Хятадын онцлогт нээлттэй бодлогыг ойлгохуй
2017-03-11 00:09
“Хятадын нээлттэй бодлого хэзээд хувирахгүй”, “Өндөр түвшний хоёр талын нээлтийг өргөжүүлнэ” зэрэг Хятад улсын ”Хоёр чуулган”-ы мэдээнээс Хятад улс өөрчлөлтийн ахиц дэвшлээ хувиргахгүй, нээлтийн алхмаа үргэлжлүүлэх шийдвэрийг олж харна.

      XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы Шанхайн төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хурал 3 дугаар сарын 5-ны өдөр болсон. Ши Жиньпин дарга тус хуралд оролцох үеэрээ :

- Дэлхий дахинд Хятад улсын бүх талаар нээлттэй бодлогоо илэрхийлнэ гэж онцлов.

Сүүлийн таван жилийн хугацаанд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин жил бүр бүх газрын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөх хуралд оролцохдоо нээлттэй бодлогыг зайлшгүй ярьдаг.  Одоогийн Хятад улсын улсын дотоод, гадаадын байдлаар “Нээлттэй бодлого” нь энэ жилийн хоёр хурлын хувьд улам ч өндөр давтамжтай үг болоод байна.

Тэрээр:

- Хятадын нээлттэй үүд хэзээд хаагдахгүй, гадаадтай бүх талаар нээлттэй бодлогоо үргэлжлэн ахиулна. Худалдаа, хөрөнгө оруулалтад чөлөөтэй, хөнгөвчлөн дэмжих эрчмээ үргэлжлүүлэн сайжруулна гэж дурдсан нь энэ жилийн Давосын чуулганы дараа бас нэгэн удаагийн Хятад улс дэлхийн газар орнуудтай хамтран ажиллаж, ялалтад хүрэх гэсэн чухал хурц дохио болно.

Нээлттэй байхын зэрэгцээ өөрийгөө сорьж хамтран ажиллах явцдаа харилцан ашигтай байх

   “Латин, Америк ба Африкийн орнууд аж үйлдвэрийн хувьслын дунд мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаар улсыг цэгцлэн сайжруулах хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Харин Хятад улс электрон, олон нийтийн аюулгүй байдал зэрэг тал дээр бүтээгдэхүүн, технологи ба шийдвэрлэх төслийн туршлага хурамтуулсан гэж Хятадын УТЗЗ-ийн гишүүн Лю Лехун онцолсон байна.

Хятад улс даяаршилд идэвхтэй оролцож давуу талаа товойлгон аж ахуйн нэгжүүдийг сайжруулна.

2016 оны дэлхийн 500 шилдэг аж ахуйн нэгжид Хятадын Хуа Вэй, Лянь Шян зэрэг брэндийн гадаад дахь ашиг нь 70 хувь байсан бол Мэй Ди электрон барааны  орлого 50 хувь орчим байв.

Үзэл бодын хувьд чөлөөтэй сэтгэж, Хятад загварыг нээлттэй байхаар шинэчлэлд илүү цэвэр уур амьсгал оруулах буюу тус дэм болгоно.

“Чиний дотор би байгаа, миний дотор чи байгаа” даяаршлын загварт Хятад улсын нээлттэй хөгжил зөв нөлөө үзүүлж дэлхийн эдийн засагт хөдөлгөгч хүч болж байна.

- Шинэ эхлэлийн цэг дээр Хятадын онцлогт нээлттэй бодлого нь илүү идэвхтэй, чадвар ба түвшинг нээлттэй байлгана.

- Шинэ эхлэлийн цэг дээр Хятадын онцлогт нээлттэй бодлого нь бүх улс орнуудад давуу талаа харуулж, бүс нутгийн шинэ өсөлтийг хөтлөн дэмжих болно.

- Шинэ эхлэлийн цэг дээр Хятадын онцлогт нээлттэй бодлого дэлхийн засаглалыг зөв замд оруулна.

 

Найруулагч: Б.СҮЛД, Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шиньхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл