solongonews
Цай Чи Монгол Ардын Намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2025-05-15 17:00
Цай Чи Монгол Ардын Намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Цай Чи 05-р сарын 14-ний өдөр Бээжин хотноо Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийв. 

Цай Чи:

-  Дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн стратегийн удирдлага дор БНХАУ Монгол улсын харилцаа хөгжлийн сайн чиг хандлагаа хадгалж, энх тайвнаар зэрэгцэн орших, бие биедээ туслах, хамтран ажиллаж хамтдаа хожих хувь заяаны нэгдмэл цогцыг хамтран байгуулах чиглэлээр тогтвортой урагшилж байна. Монгол улстай эрх баригч нам хоорондын солилцоо яриа хэлцлийг эрчимжүүлэн, стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, иргэдийн тэр дундаа залуучуудын найрсаг хэлхээ холбоог өргөтгөн, намын бүтээн байгуулалтын асуудлаарх солилцоо харилцан суралцах чадвараа чангатгаж, олон улсын эрх тэгш шударга ёсыг хамтран хамгаалахад БНХАУ бэлэн байна гэдгээ илэрхийллээ. 

Я. Содбаатар:

- Монгол улс БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь хөрш орнуудын харилцааны жишиг болж байна. Монгол улс БНХАУ-ын урт хугацааны найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл юм.      БНХАУ-ын баримталж буй хөрш орнууддаа дотно үнэнч хүртээмжтэй багтаамжтай байх гадаад харилцааны үзэл баримтлалыг Монгол улс сайшаан дэмжих бөгөөд улс төрийн намын үүргээ гүйцэтгэж, Монгол улс БНХАУ хоорондын улс төрийн стратегийн итгэлцэл болон хөгжлийн стратегийн уялдааг тогтвортой гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл