solongonews
”2017 оны эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн гол ажлын санал”-г батлав.
2017-04-19 11:45
Хятадын Төрийн зөвлөл, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны ”2017 оны эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн гол ажлын санал”-г баталлаа.

      Ерөнхий сайд Ли Кэчяны зөвшөөрлөөр Хятадын Төрийн Зөвлөл, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны "2017 оны эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн гол ажлын санал"-ыг батлав.

Тус саналд заахдаө: - Энэ жил бол "13-р таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх болон хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийн ажлыг эрчимтэй явуулах чухал жил бөгөөд Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв Хорооны удирдлагаар тогтвортой байдалд хөгжихийг баримтлан, эдийн засгийн хөгжил, нийгмийн шударга байдал, иргэдийн сэтгэл ханамж, нийт олны идэвхжлийг дайчлахад ашигтай өөрчлөлтүүдийг гол ажил болгож, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Түүнчлэн тус саналд төрийн өмчийн тогтолцооны өөрчлөлт, оюуны өмчийн эрхийг хамгаалах тогтолцооны бүтээн байгуулалт, санхүү татварын тогтолцооны өөрчлөлт зэрэг 2017 онд хэрэгжүүлэх эдийн засгийн өөрчлөлтийн 10 салбарын 35 төслийг тодорхойллоо.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл