solongonews
”Чюши” сэтгүүлийн 7 дахь дугаарт Ши Жиньпиний чухал өгүүллийг нийтэлнэ
2025-04-01 11:04
”Чюши” сэтгүүлийн 7 дахь дугаарт Ши Жиньпиний чухал өгүүллийг нийтэлнэ.

Өнөөдөр буюу 04-р сарын 01-нд хэвлэгдэх "Чюши" сэтгүүлийн 7 дахь дугаарт ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний "Технологийн хүчирхэг орныг бүтээн байгуулах агуу их зорилтын төлөө урагшлья " хэмээх өгүүллийг нийтэлнэ.

Өгүүлэлд онцлохдоо, технологийн хөгжил нь үндэсний сэргэн мандлыг дэмжиж, технологоор улс орныг хүчирхэгжүүлэх болно. ХКН-ын XVIII их хурлаас хойш, ХКН-ын Төв хорооноос инновацад суурилсан хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн, инновацийн улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх стратегийн зорилт дэвшүүлж, 2035 он гэхэд технологийн хүчирхэг орон болох тодорхой зорилт тавьсан юм. Хятад улс сүүлийн жилүүдэд технологийн тогтолцооны өөрчлөлтийг тасралтгүй гүнзгийрүүлж, технологийн чиглэлийн боловсон хүчний урам зориг, санаачилгат байдал, бүтээлч байдлыг бүрэн идэвхжүүлж, технологийн бие даасан байдлыг эрчимтэй ахиулснаар уг чиглэлд түүхэн шинэчлэлийг хийж, асар их амжилтад хүрчээ.

Мөн өгүүлэлд онцлохдоо,технологийн хүчирхэг орныг бүтээн байгуулахад дараах хэдэн талын ажлыг сайх хийсэн байх ёстой.Нэгдүгээрт, хүчирхэг суурь судалгаа,анхны инновацын чадавхтай болох хэрэгтэй бөгөөд шинжлэх ухаан, технологийн томоохон ололт амжилтыг үргэлжлүүлэн бүтээсээр байх ёстой.Хоёрдугаарт,гол үндсэн технологиудыг бүрэн шийдсэн байж,чансаатай хөгжил ,өндөр түвшний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.Гуравдугаарт, олон улсын хэмжээнд хүчтэй нөлөөлөх хүчинтэй болж, дэлхийн шинжлэх ухааны чухал төв, инновацын төв болохоор зүтгэх хэрэгтэй.Дөрөвдүгээрт, шинжлэх ухаан, технологийн чадварлаг боловсон хүчнийг хүмүүжүүлж,бэлдэх бөгөөд дэлхийн шинжлэх ухаан, технологийн шилдэг боловсон хүчин, үндэсний стратегийн шинжлэх ухаан,технологийн хүчийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэн хөгжүүлэх хэрэгтэй.Тавдугаарт,шинжлэх ухаан, технологийн засаглалын хүчирхэг тогтолцоо, засаглалын чадамжтай болж, дэлхийн жишигт нийцсэн инновацын орчин, шинжлэх ухааны судалгааны орчин бүрдүүлсэн байх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл