Хятад, Швейцари хоёр орны тэргүүнүүд хамтдаа сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэр Швейцарийн холбооны дарга Дорис Леутхард:
- 67 жилийн өмнөх 1 дүгээр сарын 17-ны өдөр хэмээн хурлыг эхлүүллээ.
Өнөөдөр шиг цасан цэцэг бүжсэн тэр л өдөр Швейцарийн холбооны дарга асан Пети Пьер Хятад улсын Мао Зэдунд захиа илгээж, Өрнөдийн олон улс орны дундаас хамгийн эхэнд БНХАУ тунхагласныг хүлээн зөвшөөрч байсан юм. Мөн оны 9 дүгээр сард хоёр улс албан ёсоор гадаад харилцаа байгуулснаар Хятад, Швейцарийн холбооны харилцаа шинэ цаг үед алхан оржээ.
Төрийн айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Хятад, Швейцарийн холбооны харилцаа байгуулсан чухал цаг мөчийн тухай:
- Швейцарийн холбооны улс нь Европын улс орнуудын дунд Хятад хоорондын харилцаан дахь маш олон “Анх”-ыг биелүүлсэн, мөн Хятад, Европын хамтын ажиллагаанд үлгэр жишээч үйл хэргийг гүйцэтгэж байна гэж үнэлсэн байна.
Хятад улс шинэчлэл нээлт хийх алхмаа эхлүүлсний дараах 1980 онд Швейцарийн улсын Schindler компани нь Бээжинд Хятадын хамгийн анхны Аж үйлдвэрийн хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг байгуулж, шинэчлэл нээлтийн аугаа аянтай хамгийн тэргүүнд зуузай холбож явсан.
Хятадын шинэчлэл нээлтийн бодлого дэлхийд үндэслэж эхэлсэн 2007 онд Швейцари улс Европын олон улс орны дунд мөн хамгийн эхэнд Хятадын зах зээлийн эдийн засгийн орон байрыг үнэлэн зөвшөөрсөн.
Эдийн засгийн глобалчлал ид явагдсан 2013 онд Швейцари улс дахин хошуучилж, Хятад улстай Чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурж байсан.
2013 онд Хятад улс Азийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулах санал дурдахад Швейцарийн холбооны улс нь мөн хамгийн эхэнд бүртгүүлж, үүсгэн байгуулагч гишүүн улсын нэг болсон юм.
Төрийн айлчлалын хугацаан дахь 1 дүгээр сарын 15-ны өдөр Дорис Леутхард дарга Ши Жиньпин даргад зориулсан хүлээн авалт зохион байгуулав. Тэрээр Хятад, Швейцари хоёр улсын харилцааны тухайд:
- Ямагт нэгэн хошууч пионер мэт хэмээн зүйрлэсэн билээ.
Ши Жиньпин дарга:
- Энэхүү хошууч үзэл баримтлал нь Хятад, Швейцари улсын харилцаан дахь хамгийн нандин зүйл билээ гэж хариулсан байна.
Дарга Ши Жиньпиний зургууд Швейцари улсын олон олон сонин сэтгүүлийн нүүр хуудсанд тавигдсан бөгөөд зарим нь “Энэхүү удаагийн төрийн айлчлал нь яагаад түүхэн чанартай төрийн айлчлал гэгдсэн бэ”, “Хятад, Швейцари улсын харилцаа яагаад ийм дотно болсон бэ” гэх зэргээр асуултын хэлбэртэй гарчиг өгч, түүхийн урт аянд хүмүүс хариуг нь олох болно гэдгийг бэлгэдсэн байна.
- Хятад, Швейцарийн холбооны улсын харилцаа нь Хятад болон Өрнөдийн олон улс орны харилцаанд ямагт тэргүүнд нь явсаар ирсэн бол энэ нь өөр нэгэн нийгмийн тогтолцоо, өөр нэгэн хөгжлийн үе шат, өөр нэгэн нөхөрсөг хамтын ажиллагааны үлгэр жишээ болон бүрэлджээ гэсэн үнэлэлтийг нь Хятад, Швейцарийн холбооны улс санал нэгтэй зөвшөөрч байна.
