solongonews
Ши Жиньпин дарга Камбожийн тэргүүнийг хүлээн авч уулзлаа
2017-03-06 22:25
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-ны өдөр Бээжингийн Жүн Нанвхайд Камбожийн тэргүүн Sihamo болон хатан Monineath-ийг хүлээн авч уулзсан байна.

Тэрээр Хятад, Камбож хоёр орон урт удаан нөхөрсөг харилцаатай байж, шинэ түүхэн цаг үед хоёр улсын харилцаа шинэ хүчин нэмэрлэж байна. Өнгөрсөн онд тэргүүн Sihamoтай харилцан албан ёсны айлчлал хийсэн юм. Өдгөө хоёр орон улс төрийн хувьд харилцан дээд хэмжээнд итгэлцлийг хадгалж, эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтран ажиллаж, улсын хөгжлийн талд харилцан дэмжиж, олон улсын буюу бүс нутгийн үйл хэрэгт санал нэгдэж байна. Камбож улс хоёр орны нөхөрсөг харилцаанд хүчин зүтгэл гаргаж байгаагийн зэрэгцээ хамтдаа хоёр орны стратегийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байгаа бөгөөд хоёр орны иргэдэд үнэнхүү ашиг хүртээх болно гэсэн байна.

Sihamo:

- Дарга Ши Жиньпин өнгөрсөн онд  Камбожид түүхэн чанартай айлчлал нь хоёр орны харилцааг бататгаж, хамтын ажиллагааг ахиулсан байна. Урт хугацаанд Камбож улсад халуун дэмжлэг үзүүлсэн Хятадын талд баярлаж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ хоёр орны харилцааг улмаар түлхүү ахиулна гэж хэллээ.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл