solongonews
Жао Лэжи Брунейн султан Хассанал Болкиахтай уулзалт хийв
2025-02-07 10:17
Жао Лэжи Брунейн султан Хассанал Болкиахтай уулзалт хийв

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лэжи 2-р сарын 6-ны өдөр Бээжин хотноо  Брунейн султан Хассанал Болкиахтай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Жао Лэжи хэлэхдээ, Хятад, Бруней хоёр бол харилцан итгэлцэж, харилцан дэмждэг сайн хөрш, сайн найзууд, сайн түншүүд юм. Дарга Ши Жиньпин Брунейн султан Хассанал Болкиахтай уулзаж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг хамтдаа эхлүүлсэн юм. Уламжлалт нөхөрлөлөө үргэлжлүүлэх, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, нийтлэг хөгжлийн төлөө хамтран ажиллах, Хятад, Брунейн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд Хятад улс Брунейтэй хамтран ажиллахад бэлэн байна. БХАТИХ нь Брунейн Хууль тогтоох зөвлөлтэй хамтран хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, нөхөрсөг харилцан яриаг бэхжүүлж, хууль тогтоомж, хяналт, удирдлагын салбарт туршлага солилцох үйл ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагаанд эрх зүйн баталгааг хангахад бэлэн байна гэв.

Хассанал хэлэхдээ, Бруней нэг Хятадын бодлогыг чанд баримталж, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, хүмүүнлэгийн салбарт Хятадтай нягт хамтран ажиллаж, хууль тогтоох байгууллагууд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлж, ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг нэмэгдүүлж, Бруней, Хятад хоёр орны стратегийн хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл