solongonews
Чюшы сэтгүүлд Ши Жиньпиний чухал өгүүлэл нийтлэгдэнэ
2025-08-15 16:43
Чюшы сэтгүүлд Ши Жиньпиний чухал өгүүлэл нийтлэгдэнэ.

"Чюшы" сэтгүүлийн 08-р сарын 16-ны өдөр хэвлэгдэх 16 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Хувийн хэвшлийн эдийн засгийн эрүүл чанартай хөгжлийг ахиулъя" гэсэн чухал өгүүллийг нийтлэнэ. 

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бол өөрчлөлт хийж нээлттэй байлгах агуу их түүхэн үйл явцыг даган өрнүүн хөгжиж ирсэн юм. Хэдэн арван жилийн туршид өөрчлөлт хийж нээлттэй байлгах болон социалист орчин үеийн бүтээн байгуулалтын үйлсэд хувийн хэвшлийн эдийн засгийн эзлэх байр суурь, үүрэг роллын тухай ойлголт, нам, төрөөс хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжилд авсан зарчим, бодлого, манай намын онол болон практик бол нэг эх сурвалжаас залгамжилсан бөгөөд цар үетэй зэрэгцэн урагшилсан юм. ХКН ард түмнийг удирдан социалист зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, төрийн өмчийн бус эдийн засаг бол Хятад улсын социалист зах зээлийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг байж, үндсэн хууль, хууль эрх зүйн хүрээнд хамгаалагдсан байдаг. Нам, төрөөс социалист зах зээлийн үндсэн тогтолцоог баримталж, боловсронгуй болгож, төрийн өмчийн эдийн засгийг тууштай бэхжүүлэн хөгжүүлж, төрийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийг тууштай урамшуулан дэмжиж, удирдан жолоодож ирсэн юм. Бүх төрлийн өмчлөлийн эдийн засаг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг хуулийн дагуу эрх тэгш эдлэх, зах зээлийн өрсөлдөөнд шударгаар оролцох, хууль эрх зүйн хамгаалалтыг тэгш хүртэхийг нам, төрөөс баталгаажуулж, төрийн өмчийн бус эдийн засгийн эрүүлээр хөгжих, төрийн өмчийн бус эдийн засаг эрхлэгчдийн эрүүл өсөлтийг дэмжинэ. Эдгээр зарчим, бодлого нь Хятадын онцлогтой социалист тогтолцоонд шингэж, үндсэн хууль болон намын дүрэмд тодорхой тусгагдсан. Бид эдгээрийг тууштай дэмжиж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг өөрчлөх боломжгүй, өөрчилж ч болохгүй гэж өгүүлэлд онцоллоо.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл