solongonews
”Ши Жиньпиний соёлын үзэл санааны сургалтын товч”-ыг хэвлүүлэх симпозиум болов
2024-12-31 11:03
”Ши Жиньпиний соёлын үзэл санааны сургалтын товч”-ыг хэвлүүлэх симпозиум болов

"Ши Жиньпиний соёлын үзэл санааны сургалтын товч"-ыг хэвлүүлэх симпозиум 12-р сарын 30-нд Бээжин хотод боллоо. Ши Жиньпиний соёлын үзэл санаа нь ХКН “Марксизмын үндсэн зарчмыг Хятадын бодит байдалтай уялдуулах ба Хятадын уламжлалт соёлтой уялдуулах"-ыг тууштай баримталж, онолын шинэчлэлийн томоохон ололт амжилтыг ахиулах явдал бөгөөд шинэ эриний Хятадын онцлогтой социалист соёлыг байгуулах үндсэн чиглэл, соёлын хөгжил цэцэглэлтийг дэмжих, соёлын хүчирхэг орныг бий болгох үзэл санааны хүчирхэг зэвсэг, шинжлэх ухааны үйл ажиллагааны заавар юм гэж хуралд оролцсон төлөөлөгчид үзэж байна. 

"Товч"-ыг хэвлэн нийтлэхээр боломж болгож, суралцах, сурталчлах ажлыг бэхжүүлж, судалгаа, тайлбарыг гүнзгийрүүлэн, соёлын хүчирхэг орон байгуулах стратегийн зорилтыг бий болгох ёстой. Мөн соёлын тогтолцоо, механизмын өөрчлөлтийн олон төрлийн арга хэмжээний хэрэгжилтийг ахиулж, хүчирхэг улс орныг бий болгох, үндэсний сэргэн мандалд илүү их хувь нэмэр оруулах ёстой хэмээн төлөөлөгчид илэрхийлжээ. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл