ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны зөвлөлийн тамгын газрын дарга Ван И 03-р сарын 18-н хүсэлтээр түүний гадаад харилцааны зөвлөх Боннтой утсаар ярилцав.
Ван И дарга Ши Жиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгч Макронд дамжуулахыг хүсэв.Ван И“Хятад улс Францтай дээд зиндааны солилцоо, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хамтаар хамгаалж, НҮБ-ын статус болон олон улсын худалдааны дэг журмыг хамгаалж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалах талаар хүчин зүтгэл үзүүлэх болно.Өнөөгийн нөхцөлд Хятад, Европын холбоо эдийн засаг, худалдааны тодорхой маргааныг зөвшилцөн шийдвэрлэх нь маш чухал бөгөөд эерэг ач холбогдолтой байж,Франц улс Хятад улстай хамтаар эв нэгдэл, хамтын ажиллагааны эерэг дохио өгч, Хятад Франц,Хятад Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулна гэж найдаж байна”гэжээ.
Бонне Ван И-ээс Ерөнхийлөгч Макроны мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлахыг хүссээд“Франц, Хятадын найрамдал, харилцан итгэлцлийг Франц улс дээд хэмжээнд чухалчилж үздэг.Ялангуяа олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Франц улс Хятад улстай дээд зэрэглэлийн стратегийн харилцаа холбоогоо хадгалж, зэвсэгт мөргөлдөөнийг хамтдаа эсэргүүцэхийг дэмжсээр ирсэн байна.Франц худалдааны дайн, татвар хураамжийн маргааныг эсэргүүцэж, Хятадтай зөвшилцөх замаар эдийн засаг, худалдааны маргааныг зөвөөр зохицуулж, Франц-Хятад, ЕХ-Хятадын эдийн засаг худалдааны харилцааны тэнцвэртэй тогтвортой хөгжлийг ахиулж, ДХБ-ын дүрэмд суурилсан олон улсын эдийн засаг худалдааны тогтолцоог хэвээр хадгалахад бэлэн байна”гэв.
