solongonews
Ли Жихэн Өвөр Монголын цэргийн дүүргийн Намын хорооны VIII удаагийн IX бүгд хуралд оролцсон байна
2017-04-01 16:27
Ли Жихэн Өвөр Монголын цэргийн дүүргийн Намын хорооны VIII удаагийн IX бүгд хурал (өргөтгөсөн хурал)-д оролцож илтгэл тавьжээ.

Өвөр Монголын цэргийн дүүргийн намын хорооны VIII удаагийн IX бүгд хурал (өргөтгөсөн хурал) 3 дугаар сарын 31-ний өдөр Хөххотод болов. Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын байнгын хорооны дарга, Өвөр Монголын цэргийн дүүргийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ли Жихэн хуралд оролцож илтгэл тавьжээ. Тэрээр чухалчлахдаа, намын жолоодлогыг эрс сонсож, дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл санааг гүнзгий суралцан хэрэгжүүлж, цэргийн дүүргийн бүтээн байгуулалт хөгжлийн шинэ байдлыг нээж, шилдэг амжилтаараа ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх хэрэгтэй гэжээ.

Өвөр Монголын цэргийн дүүргийн Намын хорооны нарийн бичгийн дарга, улс төрийн комиссар Ян Жюньшин хурлыг даргалж, Өвөр Монголын цэргийн дүүргийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, командлагч Лэн Жесүн хуралд оролцов.

Ли Жихэн тэмдэглэснээр, өнгөрсөн нэг жилд Өвөр Монголын цэргийн дүүргийн Намын хороо нь ХКН-ын төв хороо, төвийн цэргийн явдлын хороо ба дарга Ши Жиньпиний шийдвэрт бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлж, намын шинэ байдал доорх цэргээ хүчирхэгжүүлэх зорилтоор жолоодлого болгож, улс төрөөр цэргээ байгуулах, өөрчлөлтөөр цэргээ хүчирхэгжүүлэх, хуулиар цэргээ засах арга бодлогыг хянамгай хэрэгжүүлж, хилээ хүчирхэгжүүлж хамгаалалтыг бэхжүүлэх ариун дархан үүргээ баттай гүйцэтгэж, улсын батлан хамгаалалтын дайчлал ба бэлтгэл хүчний байгуулалтыг бүх талаар чангатган, бүх төрлийн бүтээн байгуулалтдаа шинэ хөгжил, шинэ дэвшилттэй болжээ. Өргөн олон дарга байлдагч орон нутгийн бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжин оролцож, хатан голын үерийг урьдчилан сэргийлэх, экологийн бүтээн байгуулалт зэрэг талд орлуулж болшгүй нөлөө үзүүлэв. Хаана таван одтой улаан туг намирвал тэнд намын гэрэл гялбаа цацарч, хаана цэрэг арми байвал тэнд ард түмэн амар амгалан гэдгийг бодит явдал гэрчилж байна гэжээ.

Ли Жихэн чухалчилсан нь, ХКН-ын XVIII их хурлаас хойш нам, улс болон цэрэг армийн байдалд чухал том гүнзгий өөрчлөлт гарч, бүх салбарт илт үр дүн гарав. Үндсээс нь хэлбэл, энэ нь Ши Жиньпин даргаар цөм болгосон намын төв хорооны эрс чанга удирдлагын үр дүн болно. Агуу их тугаа мандуулж, туг тэмдэг тодорхойгоор улс төрийг эрхэмлэж, үзэл санааны талаар нэгдсэн байж, улс төрийн талаар үнэнч шударга байж, үйл ажиллагаандаа салалгүй дагаж, цэрэг ангийн дарга Ши Жиньпиний цөмийн байр суурийг эрс хамгаалан, Намын төв хороо, Төвийн цэргийн явдлын хороо ба дарга Ши Жиньпиний удирдлагыг сонсохыг батлах хэрэгтэй гэжээ.

Тэрээр мөн чухалчилсан нь, улсын батлан хамгаалалт ба цэрэг армийн өөрчлөлтийг бүх хүчээрээ ахиулж, үзэл санааны удирдлагыг чангатган гол цогцын хариуцлагаа чангатгаж, ажлыг нэгдсэн төлөвлөгөөгөө чангатган, цэрэг арми болон орон нутгийн хамтын хүчийг чангаруулж, бүх төрлийн өөрчлөлтийн үүргийг сайн биелүүлж, үр дүн гаргахыг батлах хэрэгтэй гэжээ.

Хурлаар 2016 оны Өвөр Монголын цэргийн дүүргийн тэргүүний нэгж ба хувь хүнийг шагнан урамшуулав.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХКН-ын мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл