Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн 9-р дээд хэмжээний уулзалтыг даргалагч орон Гондураст 04-р сарын 09-нд зохион байгуулж, Хятад улсын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтад баярын захидал илгээлээ.
Ши Жиньпин дарга:
- Эдүгээ дэлхий зуун жилийн өөрчлөлтийг туулж, Хятад, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд зэрэг "Дэлхийн өмнөд хэсэг" хүчирхэгжиж байна. CELAC нь тусгаар тогтнол, бие даасан байдлыг баримталж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих, бүс нутгийн интеграцийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэв. Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон ард түмэн хөгжил дэвшил, сэргэн мандалтдаа улам их амжилтад хүрч, дэлхийн өмнөд нутгийн эв нэгдэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд улам их хувь нэмэр оруулахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна.
Дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ: - Хятад, Латин Америкийн харилцаа олон улсын өөрчлөлтийн сорилтыг даван туулж, ард түмэнд эрх тэгш, харилцан ашигтай, шинийг санаачлан, нээлттэй, үр өгөөжтэй байх шинэ шатанд орлоо. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа үргэлжлэн өргөжиж, иргэдийн солилцоо улам нягт болж, Хятад, Латин Америкийн хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, өмнөд өмнөд хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Хятад улс бүс нутгийн улс орнуудтай хамтран ирээдүйтэй Хятад, Латин Америкийн хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна. Энэ жил Хятад улс Хятад, Латин Америкийн чуулга уулзалтын Сайд нарын 4 дэх хурлыг Бээжинд зохион байгуулна. Бид CELAC-ын гишүүн бүх улс орнуудыг хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэх, хамтын ажиллагаанд нэгдэх уулзалтад оролцохыг урьж байна. Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх, дэлхийн засаглалын өөрчлөлтийг ахиулах, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад мэргэн ухаан, хүч чадлаа хамтдаа нэмэрлэцгээе.
