Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой 8 дугаар сарын 9-ний өдөр уулзаж, хоёр тал хоёр улсын хууль зүй болон хууль зүйн хэрэгжүүлэлтийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцлоо.

Элчин сайд Шин Хаймин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод дахин гишүүнээр сонгогдон мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсонд баяр хүргэлээ. Түүнчлэн хэлэхдээ, Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж байна. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлал хийж, Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн. Саяхан, Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсад айлчлал хийн Монгол Улсад зохион байгуулсан Ази-Европын Дээд төвшний уулзалтад оролцож, хоёр улсын харилцаа, бүх салбарын прагматик хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлсэн. Тэрээр мөн Хятад Улсын Хууль зүйн яам, Олон нийтийн аюулгүй байдлын яам нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай хууль зүй болон хууль зүйн хэрэгжүүлэлт, терроризмтой тэмцэх зэрэг салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллаж, хоёр улс болон хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлэхдээ: - Хятад Улс бол Монгол Улсын чухал хөрш, Монголын тал Хятад Улстай нөхөрсөг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийг өндрөөр чухалчилдаг. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам нь Хятад Улсын Хууль зүйн яам, Олон нийтийн аюулгүй байдлын яам зэрэг байгууллагатай хамтын ажиллагааны таатай төвшинг хадгалсаар байна. Түүнчлэн цаашид Хятадын талтай хууль зүйн солилцоо, хууль зүйн хэрэгжилтийн чадавхын бүтээн байгуулалт, терроризмтой тэмцэх зэрэг салбарт хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэв.
Уг уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжун, Улс төрийн газрын дарга Гу Имин, Цагдаагийн атташе Заяа нар оролцлоо.
