12-р сарын 30-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч агсан Жимми Картер таалал төгссөнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд эмгэнэлийн цахилгаан илгээжээ. Ши Жиньпин Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, мөн өөрийн нэрийн өмнөөс ерөнхийлөгч агсан Картер таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг нь хуваалцаж буйгаа илэрхийлэв.
Ши Жиньпин хэлэхдээ: Ерөнхийлөгч агсан Жимми Картер бол Хятад, Америкийн дипломат харилцаа тогтоох ажлыг дэмжигч, шийдвэр гаргагч байсан бөгөөд тэрээр Хятад Америкийн харилцаа, найрсаг солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон жилийн турш чухал хувь нэмэр оруулсан юм. Түүнийг нас барсанд би маш их харамсаж байна. Хятад Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал хоёр орны харилцааны нэг юм. Хятад улс АНУ-тай хамтаар хоёр ард түмний язгуур ашиг сонирхлыг анхаарч, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлтийг биелүүлж, Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой зөв замаар хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
