ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 10 дугаар сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд Улаанцав хотод ажиллах хугацаандаа чухалчлахдаа Ши Жиньпин даргаар удирдуулсан Намын төв хорооны удирдлага доор үндэстнүүдийн ард иргэдийг нэгтгэн дагуулж, харилцан туслалцаж, нэг сэтгэл нэг зоригоор хөгжлийг эрэлхийлэн, сэтгэл санаагаа төвлөрүүлэн намын бүтээн байгуулалтыг дагаж, аж ахуй нийгмийн хөгжлийн шинэ байдлыг тасралтгүй бүтээх хэрэгтэй гэв.
Тэрээр: - Орон байр болон зам харилцаа бол Улаанцав хотын хамгийн давуу тал бөгөөд төмөр зам, засмал замыг төгөлдөржүүлж, онгоцны буудлын үйл ажиллагааг түргэн сайжруулж, орчин үеийн зам харилцааны сүлжээг түргэн байгуулж, зам харилцааны давуу талаар аж ахуйн хөгжлийг бий болгох хэрэгтэй гэжээ.
ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тосгоны иргэн Жочингийн амьдралын байдалтай танилцаж байгаа нь
Ажил байдалтай танилцах хугацаандаа Ли Жихэн Улаанцав хотын ажлын тайланг сонсжээ. Тэрээр, аз тохиолыг амжин хөгжлөө ахиулж, дарга Ши Жиьпиний дурдсан “Өндөрт зогсон алсыг бараалах” шаардлага ёсоор дэлхийн харц дэлгэр хараанаас ажил үйлсээ төлөвлөж, муруй замыг шулуун болгож шинэ давалтыг биелүүлэх хэрэгтэй. Улсаас “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлогыг хэрэгжүүлэн ахиулах хэрэгтэй гэжээ.
