Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 1-нд, Энэтхэгийн ерөнхийлөгч Драупади Мурму нар харилцан баярын цахилгаан утас илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд баяр хүргэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Энэтхэг хоёр орон бүр эртний соёл иргэншилтэй хөгжиж буй том гүрнүүд юм, "Дэлхийн өмнөд"-ийн чухал гишүүд бөгөөд хоёулаа тус тусын орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын чухал үе шатандаа байна. Хоёр тал стратегийн өндөрлөг болон алсын хараагаар Хятад Энэтхэгийн харилцааг харж, зохицуулж, хөрш зэргэлдээ том улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан итгэлцэж харилцан ашигтай байх, хамтдаа хөгжих арга замыг хамтдаа эрэлхийлж, дэлхийн олон туйлт байдал, олон улсын харилцааны ардчиллыг хамтдаа ахиулах ёстой гэв.
Ши Жиньпин онцлохдоо, би ерөнхийлөгч хатагтай тантай хамт хичээж, Хятад, Энэтхэгийн хилийн бүс нутгийн энх тайван, амгалан байдлыг хамтдаа хамгаалж, Хятад, Энэтхэгийн харилцааг эрүүл, тогтвортой замаар хөгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэв.
Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар харилцан баярын цахилгаан утас илгээв. Ли Чян хэлэхдээ, Хятад улс Энэтхэгтэй хамтдаа хичээж, хилийн асуудлыг эв зүйтэй зохицуулж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой замаар урагш хөгжүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж өгөхийг хүсэж байна гэжээ.
