solongonews
Жан Дэжян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав
2017-04-21 19:53
Оросын Холбооны Зөвлөлийн тэргүүн Валентина Матвияенко, Төрийн ДУМ-ын дарга Вяачеслав Володин нарын урилгаар БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 18-наас 20-нд ОХУ-д айлчилж, Хятад, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн 3 дахь чуулганд оролцон, Москва хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, мөн Валентина Матвияенко, Вяачеслав Володин нартай тус тус уулзлаа.

     Жан Дэжян Путинтэй уулзах үедээ юуны өмнө Ши Жиньпин даргын мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дамжуулсан байна. Тэрээр:

- Ши Жиньпин дарга, эрхэм ерөнхийлөгч та хоёрын дээд давхаргын төлөвлөгөө, стратегийн түвшний удирдлага доор хоёр орны иж бүрэн стратегийн түншлэл тасралтгүй хөгжиж, хөгжлийн боломж өргөн цар хүрээнд бүрдэж, хөгжлийн ирээдүй улам саруул болж байна. Дэлхий нийтийн өнөөгийн ээдрээтэй нөхцөлд Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа илүү их үр өгөөжтэй болж байна гэж хэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ши Жиньпин даргад мэнд дамжуулсан байна. Тэрээр:

- Орос, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүйгээр хөгжиж, дээд зиндааны харилцаа идэвхжин худалдаа, эдийн засгийн харилцаа ч тасралтгүй эрчимжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хөгжлийн үндэс суурь бат бөх байгаа юм. Би хоёр орны харилцааны ирээдүйд итгэл дүүрэн байна гэж хэлсэн байна .

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХКН-ын мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл