Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад, Швейцари хоёр улс дипломат харилцаа байгуулсны 67 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа бүх талаар гүнзгийрэн хөгжиж, ялангуяа эдийн засаг арилжаа худалдааны хамтын ажиллагаа маш сайн байна. Хятад, Швейцарийн чөлөөт арилжааны гэрээ тогтоон хэрэгжүүлсэн нь Хятад, Швейцарийн эдийн засаг арилжаа худалдааны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд идэвхтэй нөлөө үзүүлжээ. Би энэ удаа Швейцари улсад айлчлах хугацаандаа олон төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээр хийж, Хятад, Швейцарийн хамтын ажиллагааны шинэ алтан боломж, шинэ хөдөлгөх хүч болгоно гэжээ.
Мөн Хятадын эдийн засгийн байдлыг танилцуулахдаа Хятадын хөгжил дэлхийгээс салж чадахгүй, дэлхийн хөгжил ч Хятадаас салж чадахгүй гэжээ. Хятад улс эдийн засгийн хэвийн эрүүл нэмэгдлийг биелүүлэхэд итгэлтэй байж, Хятадын иргэдэд илүү ашиг хүртээхийн хамт дэлхийн эдийн засгийн сэргэн хөгжилд хувь нэмрээ үзүүлнэ. Швейцари нь ухаалаг технологи, мөнгөн гүйлгээ, энерги хэмнэх, орчин тойрны хамгаалалт, цахилгаан, хүнс, эм эмнэлэг зэрэг хүрээнд дэвшсэн мэргэжил туршлагатай бөгөөд Хятадын шинийг санаачлах стратегийн хамтрагч болж болно гэжээ.
