
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин сүүлийн өдрүүдэд, Гуйжөү мужид ажил байдалтай танилцах үеэр хэлэхдээ, баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх, Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх стратегийн байршуулалтыг Гүйжөү муж тууштай хэрэгжүүлж, чансаатай хөгжлийн ерөнхий зорилгыг баримталж, өөрчлөлт нээлттэй байдлыг иж бүрэн гүнзгийрүүлж, итгэлээ бэхжүүлж, шаргуу ажиллаж, тогтвортой байдлыг ахиулж, бүх зүйлийг сайн хийж, Хятад маягийн орчин үеийн үйл явцад Гүйжөү мужийн шинэ өнгө түрэхийг харуулах ёстой гэжээ.
Ши Жиньпин дарга Гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд, Гүйжөү мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Шү Линь, засаг дарга Ли Бинжүнь нарын хамт Чянь Дүн Наний Мяо, Дун үндэстний өөртөө засах жөү, Гүй-ян зэрэг газарт очиж, ажил байдалтай танилцжээ.
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 3-р сарын 17-ны үдээс хойш Гүйжөү мужийн Липин шяний Жаошин суурингийн Дүн үндэстний тосгонд ажиллав. Тосгоны үүдэнд үндэстэн ястны хувцасаар гоёлсон тосгоны иргэд Дун үндэстний дууг дуулан Ерөнхий нарийн бичгийн даргыг угтан авчээ. Ши Жиньпин дарга Дун үндэстний уламжилалт дуу урлагын гарал үүсэл, аялгууны онцлог, дуулах хэлбэр зэрэгтэй танилцан ихэд сонирхон сонсов. Дараа нь тэд тосгоны замаар алхаж, Дун тосгоны байгаль, жуулчны дэлгүүрүүдийг үзэж сонирхон, үе үе зогсоод дэлгүүрийн эзэд, жуулчид, тосгоны иргэдтэй ярилцав. Дун үндэстний соёлын үзэсгэлэнгийн төвд, дарга Ши Жиньпин Дунгийн түүх, зан заншил, хувцас хэрэглэл, барилгын онцолог болон бусад соёлын өвөрмөц онцлогийг хамгаалах, өвлүүлэх талаар дэлгэрэнгүй ойлгосон байна. Дүн үндэстний Шяний онцлогтой аж үйлдвэрийн баазад дарга Ши Жиньпин лагаар будах урлалын үйл явцыг үзэж, лагаар будах урлалын хоршооны юуны түрүүнд хэрэглэгч, чанарыг дээдлэх үйл ажиллагааг нотлов. Дарга Ши Жиньпин онцлохдоо, үндэстний цөөнхийн соёл бол Хятадын соёлын салшгүй хэсэг юм. Тосгон, орон сууц, өвөрмөц барилга байгууламжийн өнгө түрэхийг хамгаалж, биет бус соёлын өвийг өвлөн үлдээхээс гадна, бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг ахиулж, үндэстний онцлог шинжийг улам тод тусгаж, тасралтгүй шинэ гэрэл гялбаа цацруулах ёстой гэв.
Ши Жиньпин Шиньтуань асарт тосгоны боловсон хүчин, тосгоны иргэдийн төлөөлөгчдийн хамт сууж, найрсаг ярилцав. Сүүлийн жилүүдэд тосгонд гарсан таатай өөрчлөлтийн талаар бүгд Ерөнхий нарийн бичгийн даргад ярив. Ши Жиньпин хэлэхдээ, Дун тосгоныг маш сайн хамгаалж, Дунгийн ард түмэн аз жаргалтай амьдарч байгаад маш их баяртай байна гэв. Тэрээр Хөдөө орон нутагт намын анхан шатны байгууллагуудын байгуулалтыг эрчимжүүлж, намын гишүүд үлгэр дуурайл болох үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, эдийн засгийг хөгжүүлж, хөдөөгийн засаглалыг сайжруулахад олон нийтийг манлайлан ажиллах нь ард түмний төлөө сайн сайхан үйлсийн гол түлхүүр гэдгийг онцлов.
Ши Жиньпин 3-р сарын 18-ны өглөө Гүйжөү мужийн намын хороо болон мужийн засгийн газрын ажлын тайланг сонсож, Гүйжөү хотод олсон ололт амжилтыг бүх талаар нотолж, ажлын дараагийн алхамд тавигдах шаардлагуудыг дэвшүүлэв.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, чансаатай хөгжил бол Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зайлшгүй шаардлага. Гүйжөү муж бодит эдийн засгийг үндэс суурь болгож, инновацид суурилсан хөгжлийг бэхжүүлж, дижитал эдийн засаг, шинэ эрчим хүч зэрэг салбарыг бэхжүүлэн сайжруулах ёстой. Чанарыг үр дүнтэй сайжруулж, тоо хэмжээг боломжийн өсөлтөд хүргэхийн тулд тууштай, тэвчээртэй байх ёстой. Мөн экологийн орчноо хамгаалж, экологийн давуу талыг хөгжлийн давуу тал болгон өөрчлөхийг хичээх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, орон нутгийн хөгжлийн эрч хүч нь бизнесийн орчинтой нягт холбоотой. Гүйжөү муж үндэсний нэгдмэл зах зээлийн бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэж, орон нутгийн ивцуу үзэл, зах зээлийн хуваагдалыг эрс арилгаж, нийгэм даяар тогтвортой, шударга, ил тод, урьдчилан таамаглаж болохуйц аж ахуй эрхлэх, шинийг санаачлах орчинг бүрдүүлэх ёстой. Бизнесийн орчныг оновчтой болгохын тулд шинэчлэлд анхаарлаа хандуулж, чанар сайтай хөгжилд саад учруулж буй саад бэрхшээлийг арилгах ёстой, нөгөө талаас кадр ажилтан боловсон хүчний боловсрол, менежментэд анхаарлаа хандуулж, боловсон хүчний ерөнхий байдал, үйлчилгээний ухамсар, шударга байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд чиглүүлэх ёстой. Нээлттэй байх нь бизнесийн чухал орчин юм. Гүйжөү муж нь шинэ баруун хуурай тэнгис-далайн коридорын бүтээн байгуулалтын боломжуудыг сайн ашиглаж, Гуандун-Хонгконг-Макаогийн их булангийн бүс, Чэнду-Чунчин ихэр хотуудын эдийн засгийн тойргийн бүтээн байгуулалттай идэвхтэй холбогдож, хуурай газар далай, дотоод гадаад, зүүн баруун харилцан холболдож, хамтын ажиллагааг иж бүрэн нээх загварт идэвхтэй нэгдэх ёстой гэв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Гүйжөү муж нь түүхийн гүн зузаан өв, баялаг хувьсгалын соёл, өнгөлөг үндэстний соёлтой юм. Хувьсгалт дайны үеэс үлдсэн хувьсгалын тосгон, уламжлалт тосгон, түүх соёлын тосгонын өнгийн дурсгалт газруудын хамгаалалтыг системтэй бэхжүүлэх ёстой. Шинэ соёл иргэншлийн чиг хандлагыг идэвхтэй хөгжүүлэх ёстой. Соёл, аялал жуулчлал, спортын уялдаа холбоог гүнзгийрүүлж, аялал жуулчлалын салбарыг баяжуулж, "Өнгөт Гүйжөү" соёл, аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгох ёстой гэв.
