Хятад улсын дарга Ши Жиньпин, Монакогийн хунтайж II Альбер нар 01-р сарын 16-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулан харилцан баярын цахилгаан илгээлээ.
Ши Жиньпин дарга: Хятад, Монако дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш, хоёр орны харилцаа ихээхэн хөгжил дэвшилд хүрсэн. Хоёр тал чин үнэнч нөхөрлөл, харилцан эрх тэгш байдлыг баримталж, улс төрийн харилцан итгэлцэл, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, харилцаа холбоо, байгаль орчныг хамгаалах, спорт, урлаг соёл зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Мөн өөр өөрийн гэсэн түүх соёл, адил бус нийгмийн тогтолцоотой улс орнууд найрсаг зэрэгцэн орших, хамтын хөгжлийн үлгэр жишээг бий болсон юм. Хятад Монакогийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчилдаг, хунтайж II Альберттэй хамтаар хүчин зүтгэж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоор шинэ эхлэл болгож, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ ахиц дэвшилд хүргэж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа хүртээхэд бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.
II Альберт: Монако Хятад хоёр орон том жижиг, соёл урлаг, үндэстний нөхцөл байдлын хувьд өөр өөр боловч харилцан хүндэтгэж, харилцан суралцахыг үргэлж баримталж, байгаль орчныг хамгаалах, далай тэнгис, эдийн засаг худалдаа, соёл урлаг зэрэг салбарт үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Ши Жиньпин даргын 2019 онд Монакод хийсэн төрийн айлчлал нь тус улсын ард түмний хувьд мартагдашгүй үндэсний хэмжээний чухал үйл явдал байлаа. Монако Хятадын харилцааг хөгжүүлэхийг Монако чухалчлан үзэж байна. Ерөнхийлөгч тантай хамтран ажиллаж, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр орны харилцааг улам их ололт амжилтад хүргэж, хоёр орны ард түмэнд илүү сайн үр өгөөжөө хүртээхийг хүсэж байна гэсэн байна.
