solongonews
Ши Жиньпин дарга Дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээний сайд нарын зэрэглэлийн хуралдаанд мэндчилгээ хүргэв
2025-07-10 17:19
Дарга Ши Жиньпин Дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээний сайд нарын зэрэглэлийн хуралдаанд мэндчилгээ хүргэв

Хятад улсын дарга Ши Жиньпин долдугаар сарын 10-нд Дэлхийн соёл иргэншлийн яриа хэлэлцээний сайд нарын зэрэглэлийн хуралдаанд баярын захидал илгээлээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ:

- Олон ургалч соёл иргэншил бол дэлхийн үндсэн өнгө аяс юм. Соёл иргэншлийн цэцэглэн хөгжил, хүн төрөлхтний дэвшил нь соёл иргэншлийн харилцан солилцоо, харилцан суралцахаас ангид оршиж чадахгүй. Өнөөгийн олон улсын ээдрээ будлиантай нөхцөл байдалд дэлхийн улс орнууд соёл иргэншлийн харилцаа солилцоог идэвхтэй хөгжүүлж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэн, үл ойлголцлын заагийг багасгах ёстой. Мөн соёл иргэншлийн солилцооны замаар өөр хоорондын ялгаатай байдлаа даван туулах нь зүйтэй гэж хэллээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл