
Бан Ги Мүүн 10 дахь удаагаа Хятад улсад айлчлан ирсэнд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин халуун дотноор хүлээн авч, “Бан Ги Мүүн НҮБ-ын нарийн бичгийн дарга болсон 10 жилийн хугацаанд дэлхийн энх тайван байдлыг хамгаалан, олон улсын хамтын нийгэмлэгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын тулгамдсан асуудлыг хичээн биелүүлж, НҮБ-ын Хятад улстай хамтын ажиллагаа улам хүчирхэгжүүлэхэд хувь нэмрээ үзүүллээ” гэжээ.
Ши Жиньпин: - БНХАУ болон НҮБ-ын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд хамгийн том хөгжиж буй орны хувьд Хятад улс НҮБ-ын тууштай дэмжигч, оролцогч, хамгаалагч байсаар байх болно гэжээ.
