solongonews
Ли Чян Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уулзав
2025-02-07 11:26
Ли Чян Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 02-р сарын 06-ны өглөө Бээжингийн Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж буй Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уулзав.

Ли Чян “Өдгөө Хятад, Пакистаны хамтын ажиллагааны хүрээ улам өргөн хүрээтэй,үр дүнтэй болж байгаа бөгөөд хоёр орны нөхөрлөл өдөр ирэх тусам бэхжин гүнзгийрч байна.Өчигдөр Ши Жиньпин дарга ерөнхийлөгч тантай хэлэлцээ хийж, Хятад, Пакистаны харилцааг хөгжүүлэх стратегийн шинэ чиглэлийг тодорхойлсон байна.Хятад улс Пакистаны талтай хамтаар хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид хэрэгжүүлж,дээд түвшний нягт харилцаа холбоогоо хадгалж, уламжлалт найрамдлыг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна”гэв.

Ли Чян“Хятад улс Пакистантай хөгжлийн стратегийн уялдаагаа цаашид эрчимжүүлж,"Бүс ба зам"-ыг хамтаар чансаатай бүтээн байгуулж,Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд бэлэн байна.Авто зам, төмөр зам, боомт зэрэг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг ахиулж, хөдөө аж ахуй, уул уурхай, шинэ эрчим хүч, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны хамтын хөгжлийг ахиулах болно.Хоёр тал залуучууд, хэвлэл мэдээлэл, судалгааны төв зэрэг орон нутгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог өргөжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, боловсрол, ядуурлыг бууруулах, гамшгаас аврах зэрэг нийгэм, амьжиргааны салбарт хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний Хятад, Пакистаны найрсаг хамтын ажиллагаанд оролцох, ашиг олох мэдрэмжийг нэмэгдүүлэх ёстой.Хятад улс Пакистантай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхэд бэлэн байж,Пакистаны тал Пакистан дахь Хятадын боловсон хүчин, төсөл, байгууллагын аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалгана гэдэгт найдаж байна.Дэлхий дахинд хурдтай өөрчлөлт гарч байгаа энэ үед Хятад улс Пакистантай бие биеэ дэмжин,олон талт салбар дахь зохицуулалтаа эрчимжүүлж, бие биеийнхээ бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байна”гэжээ.

Асиф Али Зардари хэлэхдээ“Пакистан болон Хятад бол уламжлалт найрсаг хөршүүд бөгөөд олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа үед хоёр орон үргэлж бие биеэ дэмжиж тусалж ирсэн бөгөөд хоёр орны харилцан итгэлцэл, найрамдал үеэс үед уламжлагдан ирсэн билээ.Пакистан Хятадын найрамдлыг өндрөөр үнэлж, Хятад улстай худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүү, иргэдийн амьжиргаа,соёл зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн, хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэхэд бэлэн байна.Хятадын олон аж ахуйн нэгжүүд Пакистанд хөрөнгө оруулж, бизнес эхлүүлэхийг Пакистаны тал баярлан угтаж байгаа бөгөөд Хятадын боловсон хүчин, төсөл, байгууллагуудын аюулгүй байдлыг хангахын тулд бид чадах бүхнээ хийх болно”.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл