НҮБ-аас мөн өдөр баталсан тогтоолд, олон улсын хамтын нийгэмлэгт хандан, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг мөрдөж, Африкийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээ эрчимжүүлэхийг уриалжээ.
2017 оны 1 дүгээр сарын 18-нд, Ши Жиньпин дарга Женев дахь Олон орны ордонд болсон "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах асуудлыг зөвшилцөх" тухай дээд хэмжээний бага хуралд оролцоод "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулна" гэдэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах тухай үзэл баримтлалыг бүх талаар, гүнзгий, системтэй танилцуулсан юм. "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулна" гэдгийг НҮБ-ын тогтоолд бичиж оруулсан нь энэ үзэл баримтлалыг гишүүн орнууд хүлээж авсныг харуулж байгаа бөгөөд Хятад улсын зүгээс даян дэлхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулж байгааг ч харууллаа.
