Энэ сарын 24-ний үдээс өмнө дарга Ши Жиньпин Жанчхүү хотын Чи Жы хүүхдийн сүүний ХКК-д айлчилсан байна. Тус компанийн үйлдвэрлэл эрхлэлтийн онцлог, хүнсний аюулгүй байдалтай нарийн танилцсан байна. Ши Жиньпин зааварлахдаа, ХКН-ын төв хороо олон олон арга хэмжээ авч улсын дотоодын үйлдвэрлэлийн сүүний салбарын хөгжлийг дэмжсэн. Улсын дотоодын брэнд шошго нь зах зээл дээр голлох үйл хэргээ харуулах ёстой. Брэнд шошгын нөлөөлөх хүчийг хуримтлуулах хэрэгтэй. Брэнд шошго бүтээх үйл явц өндөр стандарттай бөгөөд алхам бүрдээ бодит зүйлийг эрхэмлэж, хариуцлагатай баттай орц, материал, боловсруулалт зэрэг бүх үйл явцыг нарийн нягт хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэсний дараа зах зээл болон олон түмний дуу хоолойг анхаарч шийдвэрлээрэй гэжээ.




