solongonews
Ли Кэчян Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
2017-01-26 22:10
Ли Кэчян Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Нэгдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүд буюу Хятадын цагаан сарын өмнөхөн ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Юньнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Чэн Хао, мужийн дарга Руань Чэнфа нартай хамт Жаотүн, Күнмин хотын ажил байдалтай танилцаж, Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

ХКН, Төрийн зөвлөл Лүдяний газар хөдлөлтийн гамшгийн бүсийг сэргэн босгох ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Ерөнхий сайд Ли Кэчян Юньнань мужид очсон даруйдаа тухайн үеийн газар хөдлөлтийн голомт Лүнтөү сууринд очиж ажилласан байна. Тухайн үеийн нуранги дээр эгнээ эгнээ шинэ байшин барьж, зам харилцаа зэрэг дэд бүтэц цоо шинэ болсныг хараад хоёр жил гаруйн бүтээн байгуулалтыг Ли Кэчян өндрөөр үнэлсэн байна. Тэрээр: Би ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний нэрийн өмнөөс та бүхэнд сайн сайхны ерөөл дэвшүүлж байна гэжээ. Ли Кэчян бас тосгоны айл өрхөөр орж тэдний ажил амьдралтай танилцжээ. Тэрээр тосгоны иргэдэд хэлэхдээ, нэг жил шаргуу ажилласанн та бүхэн одоо гэр бүлээрээ цугларан сар шинээ сайхан тэмдэглэхийг хүсэж, ирэх жил улс орон, гэр орныхоо амьдралыг сайтар дээшлүүлэхийг хүслээ.

Ли Кэчян бас Юньнань мужийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцсан байна. Тэрээр биг дата, үүлэн тооцоолуур зэргээр усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц зэргийг зохицуулж байгааг ойлгоод цахилгаан эрчим хүчний тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж байгаатай уялдуулан улам олон бүс нутагт усан цахилгааны эх баялгийг зохицуулж, усан цахилгааны харьцал, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг шаардлаа.

Ли Кэчян Юньнань мужийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг бүрэн нотолж, Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хорооны удирдлага дор хөгжлийг баримталж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөөр эрэлт хэрэгцээгээ зохистой нэмэгдүүлэн өөрчлөлт нээлтээр шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, хотжилтыг ахиулж, шинэ хуучин хөдөлгөх хүчин солигдохыг түргэтгэж, үндэстнүүдийн эв нэгдлийг эрчимжүүлэн, хөгжлийн сайн сайхан хандлагаа хадгалахыг хүссэн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл