БНХАУ-ын дарга Ши Жиньпин Уругвай улсын ерөнхийлөгч Табарэ Васкизыг 10 дугаар сарын 18-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын тэргүүн Хятад, Уругвайгийн стратегийн түншлэлийн харилцаа байгуулахаар тогтлоо.
Дарга Ши Жиньпин онцлохдоо: - Хятад, Уругвайгийн дипломат харилцаа тогтоосон 28 жилийн хугацаанд эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж, нөхөрсөг түнш болсон билээ. Түүхэн шинэ үед бид гар барин хамтдаа хоёр улсын ард түмэнд илүү их ашиг хүртээвэл зохистой. Уругвай улс "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж байгаад Хятад улсын тал талархаж байна гэжээ.

Уулзалтын өмнө дарга Ши Жиньпин Уругвай улсын ерөнхийлөгч Табарэ Васкизыг хүлээн авах ёслолын арга хэмжээ зохион байгуулсан байна.
