ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга Ван И 06-р сарын 23-нд Бээжин хотноо Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх бөгөөд Энэтхэгийн Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгч Довал нартай уулзав.
Тони Блэйртэй уулзах үеэр Ван И:
- Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Кейр Стармер нар утсаар ярьж, уулзаж, Хятад, Их Британийн харилцааг зөв замаар хөтлөн хөгжүүлсэн юм. Хятадын тал Их Британийн Хятадад тууштай, урт удаан, харилцан хүндэтгэсэн бодлого хэрэгжүүлэх саналыг чухалчилж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, Хятад, Их Британийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулахад Их Британитай хамтран ажиллахад бэлэн байна.
Тони Блэйр:
- Хятадыг тусгаарлах нь бүтэлгүйтэх аюултай. Дэлхий нийт Хятадын талаар илүү ихийг мэдэх ёстой. Их Британи, Хятадын харилцаа маш чухал. Хоёр тал төрийн бүх түвшинд, нийгмийн бүхий л салбарт яриа хэлцэл, солилцоогоо эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөн хүрээнд явуулах ёстой.
Энэтхэгийн Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгч Довалтай уулзах үеэр Ван И:
- Өнгөрсөн аравдугаар сард Ши Жиньпин дарга Казань хотноо Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр орны харилцааг сайжруулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хятад Энэтхэг хоёр тал бие биедээ хөгжлийн боломж, бие биедээ аюул занал учруулахгүй гэсэн чухал нийтлэг ойлголтыг баримталж, "Хоёр тал өрсөлдөгч гэхээсээ илүү түнш" гэсэн чухал зөвшилцлийн дагуу хамтран ажиллаж, эмзэг асуудлыг зөв зохицуулж, хилийн бүс нутгийн энх тайван, амгалан байдлыг сахин хамгаалах ёстой.
Довал сан нэгдэн:
- Энэтхэг, Хятадын удирдагчдын тохиролцсон чухал зөвшилцөл нь хоёр орны харилцааг хөгжүүлэх замыг зааж байна. Хоёр тал хоёр орны харилцааг урт хугацааны болон стратегийн үүднээс харж, харилцан ойлголцож, хүлцэн тэвчиж, нийтлэг ашиг сонирхлоо өргөжүүлэх ёстой. Хятад улс ШХАБ-ын даргын хувиар дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Энэтхэг бүрэн дэмжиж байна гэдгээ илэрхийллээ.
