Хоёрдугаар сарын 07-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро нар хоёр орны дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ойд тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин онцлохдоо"Хятад Колумбын хооронд дипломат харилцаа тогтоосон 45 жилий турш эрх тэгш харилцах, харилцан хүндэтгэх зарчмын дагуу хоёр орны харилцаагаа хөгжүүлсээр ирсэн. Миний бие хоёр орны харилцааны хөгжлийг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд эрхэм ерөнхийлөгч тантай хамтдаа Хятад Колумбын стратегийн түншийн харилцааг улам ахиулж, Хятад Колумбын хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа цогцлооход бэлэн байна" гэжээ.
Густаво Петро хэлэхдээ "Колумб,Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцааны хөгжил үр дүнд хүрч, хоёр орны иргэдэд үр өгөөжөө хүртээсэн юм. Мөн хоёр орон өндөр дээд хэмжээнд нягт харилцаатай байгаа нь хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг хүчтэй ахиулж, хоёр орны иргэдийн сэтгэлийг улам гүнзгий холбосон юм. Манай орон Хятад улстай хамтдаа дэлхийн энх тайвныг ахиулах, улмаар эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хоёр талын анхаарал хандуулж буй дэлхийн чанартай мөрийн хөтөлбөрийг урагшлуулахад хамтарч ажиллахад бэлэн байна".
