solongonews
Дин Шюэшян ШХАБ-ын гишүүн орнуудын Сангийн сайд нартай уулзав
2025-06-04 09:49
Дин Шюэшян ШХАБ-ын гишүүн орнуудын Сангийн сайдтай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 6-р сарын 3-ны өдөр Бээжинд ШХАБ-ын гишүүн орнуудын Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзав.

Дин Шюэшян хэлэхдээ, 2024 оны "ШХАБ+"-ын Астанагийн дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин дарга ШХАБ-ын сайн сайхан гэр орныг хамтдаа байгуулах талаар хэд хэдэн чухал санал, томоохон санаачилга дэвшүүлсэн билээ. Энэ жил ШХАБ-ын Хятадын жил болж байна. Хятад улс энэ боломжийг ашиглан бүх талуудын хамтын хөгжлийг нэн тэргүүнд тавьж, санхүүгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дижитал хүртээмжтэй санхүүг хөгжүүлж, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах ажилд идэвхтэй бэлтгэж, бүс нутгийн орнуудын хөгжилд хүчтэй түлхэц үзүүлэхийг хүсэж байна гэв.

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гадаадын талуудын нэрийн өмнөөс үг хэлж, Хятад улс ШХАБ-ын даргаар ажиллаж буйг өндрөөр үнэлж, Хятад улстай хамтран Шанхайн үзэл санааг дэмжин, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл