Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн алба 08-р сарын 20-ны өдөр хэвлэлийн хурал хийж, удахгүй болох цэргийн парадын бэлтгэл ажлын талаар танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Холбогдох албаны хүний мэдээлснээр парадын бүх бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдаад байна. Парадад оролцох оффицер дайчид нам, ард түмний шалгалтыг хүлээн авахад бэлэн байгаа бөгөөд дэлхийн ард түмэн мөнхөд дурсах ялалтын өдөр болох есдүгээр сарын 03-ны өдрийг угтахад бэлэн байна гэж хэллээ.
Тэрээр:
- Энэ удаагийн парад нь дарга Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын Төв хорооны удирдлага дор бүх нам, арми, олон үндэстний ард түмэн эв нэгтэй байж, Хятад маягийн шинэчлэлийн үйл явц шинэ эринд орсны дараах анхны парад гэдгээрээ онцлог юм.
Парадын үйл ажиллагаа хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Эхнийх нь ёслолын хүндэтгэл үзүүлэх парад, удаах нь цэргийн хайрцагласан жагсаал байх бөгөөд нийтдээ 70 орчим минут үргэлжлэх аж.
Энэ удаа хуурай зам, тэнгис, агаарын стратегийн шинэ зэвсэглэл, өндөр нарийвчлалтай зэвсэг, дрон болон дроны эсрэг тоног төхөөрөмж зэрэг зарим чухал зэвсгийг анх удаа олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байна гэж хэллээ.
