
Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн 3 жилд би ерөнхийлөгч Барак Обаматай олон удаа уулзаж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Ялангуяа бид Хятад Америкийн шинэ хэлбэрийн том орны харилцаа байгуулахаар шийдэж, хоёр орны харилцаанд олон бодит үр бүтээл олсон юм. Хятад Америкийн харилцааг Хятадын тал чухалд үзэж, Америкийн талтай хамтдаа хичээж, хоёр орны харилцааны хөгжлийн их талыг барьж, мөргөлдөж, сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх зарчмыг баримталж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүтээлч аргаар санал зөрөлдөөнөө хяналтдаа байлгаж, Хятад Америкийн харилцааг үргэлжлэн тогтвортой хөгжихийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятад Америк харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятадын хөгжлийн хандлага бол тэрбум 300 сая хүмүүсийг сайн сайхан амьдруулахын төлөө юм. Хятад улс хүчирхэгжвэл дарангуйлах замаар явахгүй, одоогийн олон улсын дэглэм болон журамд өдөөлөг хийхгүй. Хятад Америкийн хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөс их байна, хамтран ажиллах хэрэгтэй, хамтран ажиллах зүйл ч олон байна. Хятад Америк эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт зэрэг хоёр талт салбараа идэвхтэй өргөтгөж, цаг уурын өөрчлөлт зэрэг олон талт буюу олон улсын бүс нутгийн асуудлаар хамтран ажиллаж, бүтээлч хамтын ажиллагааг Хятад Америкийн харилцааны үндэс болгох хэрэгтэй. Хоёр талаараа санал зөрөлдөөнөө үр ашигтай хяналтаа авч, нөгөө талынхаа цөм болсон ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх хэрэгтэй" гэжээ.
Райс ерөнхийлөгч Барак Обамагийн мэндчилгээг уламжилж, Барак Обама 9-р сард "Их 20"-ийн бүлгийн Ханжөүгийн уулзалтын үеэр дарга Ши Жиньпинтай дахин уулзахыг хүсэн хүлээж байна" гэжээ. Райс цааш нь хэлэхдээ, Ши Жиньпин даргын Америк Хятадын харилцааны тухай үзэх үзэл нь ерөнхийлөгч Барак Обаматай адил байна. Америк Хятадын харилцаа бол одоогийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа гэж Барак Обама үзэж байгаа бөгөөд Хятад улсын амжилт Америкийн ашиг сонирхолд нийцэж байна" гэж үзсээр ирсэн юм. Америк, Хятад хамтран ажиллаж олон улсын хамтын нийгэмлэгийн цаг уурын өөрчлөлтийг зогсоох зэрэг дэлхийн чанартай сорилтыг даван туулахад амьжиргааны хүчин сэлбэх хэрэгтэй" гэж Райс тэмдэглэжээ.
