
УТЗЗ-ний XII сонгуулийн Бүх Хятадын хорооны V чуулган 3 дугаар сарын 3-ны өдрийн үдээс хойш 15:00 цагт Бээжин хотноо нээлтээ хийв.

Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид чуулганд оролцлоо. УТЗЗ-ний БХХ-ны дарга Юй Жэншэн чуулганд хандан байнгын хорооны ажлаа тайлагнаж, УТЗЗ-ний БХХ-ны өнгөрсөн бүтэн жилийн ажлаа дүгнэн, 2017 оны ажлаа төлөвлөжээ.
Хятадын ардын УТЗЗ нь Хятад улсын ардчиллаар зөвшилцөх чухал зам суваг, тусгай байгууллага болсны хувьд эх орны улс төрийн амьдралд улс төрөөр зөвшилцөх, ардчиллаар хяналт тавих, улс төрд оролцон, улс төрийн хэргийг авч хэлэлцэх үүрэг гүйцэтгэж байгаа юм. Ирэх 10 хоногийн хугацаанд УТЗЗ-ний 2100 гаруй гишүүн Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал зэрэг олон салбарын чухал асуудлуудыг авч хэлэлцэн санал санаачилга дэвшүүлэх юм.
Хятадын ардын УТЗЗ бол Хятадын ард түмний эх оронч нэгдмэл фронтын байгууллага, ХКН-ын удирдлага дор олон нам хамтран ажиллаж, улс төрөөр зөвшилцдөг чухал байгууллага, ХКН, ардчилсан 8 нам бүлэг, намын бус зүтгэлтнүүд, иргэний байгууллага, үндэстний цөөнхүүд болон олон салбарын төлөөлөл, Тайвань, Хонконг, Макаогийн ах дүү нар болон эх орондоо буцан ирсэн харьяат нарын төлөөлөл, мөн тусгайлан урьсан хүмүүсээр бүрдсэн юм.
